1925 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн 4 дүгээр тогтоол Чандмань уул аймгийн анхдугаар их хурлаар “Аймгийн эрх барих газар аймгийн захиргааг” сонгон байгуулж, Дөрвөдийн аймгийн хуучин нэрийг халж, Чандмань уулын аймаг хэмээн нэрлэн, төвийг Улаангомд суурьшуулахаар тогтжээ. Үүнээс Увс аймгийн захиргааны нэр хэд дахин өөрчлөгдөж ирсэн бөгөөд 1925-1930 онд аймгийн яам, 1930-1932 онд аймгийн захиргаа, 1932-1940 онд аймгийн яам,1940-1952 онд аймгийн бага хурал, 1952 оноос аймгийн хөдөлмөрчдийн депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа, 1962-1992 онд аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргаа, 1992 оноос аймгийн Засаг даргын Тамгын газар гэж нэрлэгдсэн байна.
Засаг захиргааны бүтцээ зохион байгуулж, аймаг, орон нутгаа хөгжүүлэх, зөв удирдан чиглүүлэх, удирдлага дарга нараа мөн сонгож 1925 оноос 2025 оныг хүртэл нийт 30-аад хүн Увс аймгийн захиргаа, засаг даргын албыг хашсан байна. Үүнээс зарим жилд хоёр ч дарга солигдож ажиллаж байжээ. Түүхийг сөхөн үзвэл
1.Санжжав /1925-1927/
- Нанзад /1927-1928/
- Б.Нацаг /1931/
- Алтангэрэл /1931/
- Ж.Ноосой /1932-1933/
- Б.Хөхнүдэн /1933-1934
- Т.Мижид /1934-1937/
- С.Милхаабаатар /1937-1938/
- Тэгшжав /1938-1939/
- С.Өлзийхутаг /1939/
- Ж.Осор /1939-1943/
- П.Магсаржав /1943-1944/
- А.Бэгзжав /1944-1948/
- Д.Батсүх /1948-1950/
- Л.Ядамцоо /1950-1953/
- Д.Сүрэнхорлоо /1953-1956/
- Х.Слёмхан /1956-1957/
- Ч.Шагдар /1957-1961/
- Ч.Жамбал /1961-1966/
- Ц.Нансалжав /1966-1970/
- Г.Баасанжав /1970-1986/
- Т.Жийдээ /1986-1991/
- Д.Намсрай /1991-1996/
- Ц.Баатар /1996-2000/
- Л.Тогоо /2000-2008/
- Э.Цасчихэр /2008-2012/
- Д.Цэндсүрэн /2012 -2016/
- Д.Батсайхан /2016 -2020/
- Ч.Чимэд /2020-2024/
- С.Батжаргал /2025 оноос/ гэсэн удирдлага, засаг дарга нар байжээ.
Энэ хугацаанд Г.Баасанжав дарга хамгийн олон жил буюу 16 жил аймгийн даргаар ажилласан бол ганц эмэгтэй дарга нь Б.Нацаг байв. Ихэнх хугацааны засаг дарга нар МАН-аас томилогдсон байх бөгөөд Ардчилсан намаас хоёр удаа аймгийн засаг даргаар Д.Цэндсүрэн,Ч.Чимэд нар сонгогдон ажиллаж байв.
Үе үеийн шилдэг удирдагчдын зөв бодлого, шийдвэрийн дүнд Увс аймаг цэцэглэн хөгжсөөр түүхэн он цагийн босгонд хамтдаа ирээд байна.







Сэтгэгдэл үлдээх