Монгол Улсын аварга С.Мөнхбатын санаачлан хэрэгжүүлж буй “Эзэн бай” сургалт Увс аймгийн Улаангом хотноо боллоо.
Тус сургалт нь залуус, иргэдэд амьдралдаа эзэн байж, зөв хандлага, зөв дадал төлөвшүүлэх, өөрийн зорилго, мөрөөдлөө тодорхойлон түүндээ тууштай тэмүүлэхийн ач холбогдлыг ойлгуулахад чиглэсэн байна.
Сургалтын үеэр Монгол Улсын аварга С.Мөнхбат өөрийн бичсэн “Эзэн бай” номынхоо агуулгаас танилцуулж, амьдралынхаа замнал, туулж өнгөрүүлсэн алдаа оноо, сорилт бэрхшээл, амжилт болон уналтын талаар оролцогчидтой нээлттэй хуваалцлаа.

Мөн тэрбээр зөв хүн байх, сайн аав байх, үнэнч шударга зан чанарыг эрхэмлэх, мөрөөдөл зорилготой амьдрах зэрэг амьдралын чухал үнэт зүйлсийн талаар өөрийн туршлага дээр тулгуурлан ярилцсан юм.

“Эзэн бай” хэмээх санаа нь зөвхөн амжилтад хүрэх тухай бус, хүн өөрийн амьдрал, сонголт, үйлдэл, гэр бүл, зорилго болон хариуцлагадаа эзэн байх үзэл санааг илэрхийлдэг гэдгийг сургалтын үеэр онцолж байлаа.
Ийнхүү “Эзэн бай” сургалт Улаангом хотын иргэд, залуучуудад өөрийн амьдралдаа эзэн байж, зорилготой, хариуцлагатай, зөв хүн болж төлөвшихөд урам зориг өгсөн үр өгөөжтэй үйл ажиллагаа боллоо.





Сэтгэгдэл үлдээх