“СУУТ ТАМИРЧДЫГ СУРГУУЛЬ БҮРЭЭС”
Увс аймгийн волейболын ХӨГЖЛИЙН дунд хугацааны хөтөлбөр (2026–2029)
ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
Төслийн нэр: “СУРГУУЛЬ БҮРЭЭС СУУТ ТАМИРЧИД”
Хэрэгжих хугацаа: 2026–2029 он / (Үе шаттайгаар, тогтвортой хэрэгжинэ)
Хамрах хүрээ: Увс аймгийн Ерөнхий Боловсролын Сургуулиуд
Санаачлагч / Хэрэгжүүлэгч байгууллага:
- Увс аймгийн Волейболын Холбоо
- Ерөнхий Боловсролын Сургуулиуд
- Сумдын Засаг даргын Тамгын газар
- Сумын волейболын салбар холбоо
- ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ
Монгол Улсад волейболын спортын хөгжил эрчимтэй өсөн нэмэгдэж байгаа хэдий ч орон нутгийн хүүхэд, өсвөр үеийнхэнд тогтмол, мэргэжлийн түвшний бэлтгэл сургуулилалт хийх тогтолцоо хангалтгүй хэвээр байна. Ялангуяа алслагдсан сумдын хүүхдүүд авьяас чадвараа хөгжүүлэх боломж хомс, спортын чанартай хэрэглэл материал, мэргэжлийн дасгалжуулалтын хүртээмж бага байдаг.
Увс аймаг нь спортын өндөр уламжлалтай, олон шилдэг тамирчдыг төрүүлсэн аймаг бөгөөд энэхүү давуу талдаа тулгуурлан сум бүрээс волейболын авьяастнуудыг нээн илрүүлэх, системтэйгээр хөгжүүлэх урт хугацааны бодлогын хэрэгцээ үүсээд байна.
Иймд ЕБС-ийг түшиглэсэн волейболын клубийн нэгдсэн тогтолцоо бий болгож, сум бүрт салбар холбоо байгуулан, хүүхэд залуучуудыг насны ангиллаар тогтвортой хөгжүүлэх “СУУТ ТАМИРЧДЫГ СУРГУУЛЬ БҮРЭЭС” төслийг хэрэгжүүлэхээр боловсруулав.
- ТӨСЛИЙН ЗОРИЛГО
Увс аймгийн бүх суманд ЕБС-ийг түшиглэсэн волейболын клуб байгуулж, сумдын волейболын салбар холбооны тогтолцоог хөгжүүлэх замаар хүүхэд, өсвөр үеийнхнийг мэргэжлийн түвшинд бэлтгэн, орон нутаг болон Улсын хэмжээний шилдэг тамирчдыг тасралтгүй төрүүлэх тогтвортой экосистем бүрдүүлэхэд оршино.
- АЛСЫН ХАРАА
- Сум бүр өөрийн волейболын клубтэй болох
- Клуб бүр өөрөө өөрийгөө санхүүжүүлэх тогтолцоотой болох
- Хүүхэд бүр чанартай бэлтгэл, стандартын хэрэглэл материалаар хангагдах
- Увс аймгийг өсвөр үеийн волейболын хөгжлийн үндэсний хэмжээний төв болгон хөгжүүлэх
- Аймгаас үндэсний дээд лиг болон Улсын шигшээ багийн тамирчид тогтмол төрөн гарах нөхцөлийг бүрдүүлэх
- ТӨСЛИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО
Сумын Волейболын Салбар Холбоо (СВСХ)
Төслийн тогтвортой үйл ажиллагааг хангах зорилгоор сум бүрт Волейболын Салбар Холбоо байгуулна.
Салбар холбооны бүтэц:
- Сумын ЗДТГ-ын төлөөлөл
- ЕБС-ийн удирдлага
- Биеийн тамирын багш нар
- Ахмад тамирчид
- Нутгийн зөвлөлийн төлөөлөл
- Орон нутгийн бизнес эрхлэгчид
- Эцэг эхийн зөвлөлийн төлөөлөл
Үндсэн чиг үүрэг:
- Клубийн үйл ажиллагааг бодлогоор дэмжих
- Санхүүжилт татах, ивээн тэтгэгчтэй хамтрах
- Хөрөнгө оруулалтын ил тод байдлыг хангах
- Тэмцээн уралдаан зохион байгуулах
- Хүүхдийн спортын хөгжлийг урт хугацаанд дэмжих
- ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЕ ШАТ
I ҮЕ ШАТ
Суурь бэлтгэл ба стандартжуулалт
Үндсэн ажлууд:
- Аймгийн БТСГ болон Боловсролын байгууллагуудтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах
- ЕБС-ийн спорт заалны ашиглалтын хуваарь гаргах
- Биеийн тамирын багш нарыг клубийн үндсэн дасгалжуулагчаар бэлтгэх
- Волейболын орчин үеийн арга зүйн сургалт зохион байгуулах
- Клубийн үйл ажиллагааны нэгдсэн стандарт боловсруулах
II ҮЕ ШАТ
Клуб байгуулах ба тамирчдыг элсүүлэх:
Сум бүрт нээлттэй өдөрлөг зохион байгуулж, хүүхэд залуусыг волейболын спортод өргөнөөр хамруулна.
Насны ангилал:
I бүлэг: Анхан шат (8–10 нас)
Зорилго: Хүүхдийг спортод дуртай болгох, хөдөлгөөний зөв дадал төлөвшүүлэх
- Волейболын суурь ойлголт олгох
- Гар, хөл, биеийн ерөнхий координаци хөгжүүлэх
- Тоглоомын арга зүйгээр сургалт явуулах
- Спортын сахилга бат, хамтын ажиллагааны суурь төлөвшүүлэх
- Суурь техникүүдтэй танилцуулах
(дамжуулалт, хүлээн авалт, хамгаалалтын анхан шат)
II бүлэг: Суурь чадвар хөгжүүлэх шат (11–13 нас)
Зорилго: Техник эзэмшүүлэх, багийн ойлголтыг хөгжүүлэх
- Волейболын үндсэн техникүүдийг зөв эзэмшүүлэх
- Хөдөлгөөний хурд, уян хатан байдал хөгжүүлэх
- Багаар ажиллах чадвар төлөвшүүлэх
- Анхан шатны тактикийн ойлголт өгөх
- Дотоод тэмцээн, нөхөрсөг тоглолтуудад оролцуулах
- Спортын зөв хооллолт, дэглэмийн ойлголт өгөх
III бүлэг: Өсөлтийн шат (14–16 нас)
Зорилго: Өрсөлдөөний чадвар болон тактикийн бэлтгэл хөгжүүлэх
- Багийн ажиллагаа, тактикийн систем эзэмшүүлэх
- Тэмцээний сэтгэлзүйн бэлтгэл хийх
- Бие бялдрын тусгай хөгжүүлэлт хийх
- Аймаг, бүсийн тэмцээнд тогтмол оролцуулах
- Тоглогчийн байрлалын онцлог чадваруудыг хөгжүүлэх
- Манлайлах ур чадвар, сахилга хариуцлага төлөвшүүлэх
IV бүлэг: Мэргэжлийн чиглэлийн шат (17–18 нас)
Зорилго: Шигшээ баг болон дээд түвшний тамирчин бэлтгэх
- Мэргэжлийн түвшний бэлтгэл сургуулилт хийх
- Өндөр ачааллын физик бэлтгэл хэрэгжүүлэх
- Аймаг, улсын аварга шалгаруулах тэмцээнд бэлтгэх
- Шигшээ багийн тоглогч бэлтгэх
- Спортын карьер төлөвлөлт, ёс зүй төлөвшүүлэх
- Дасгалжуулагчийн туслах, дүү нартаа үлгэрлэх манлайлагч болгон хөгжүүлэх
III ҮЕ ШАТ
Өрсөлдөөний тогтолцоо бүрдүүлэх:
Аймгийг бүсчилж, сар бүр, улирал бүр клубүүдийн тогтмол тоглолтыг зохион байгуулна. Ингэснээр:
- Зардал буурна
- Хүүхдүүд тогтмол тоглолтын туршлагатай болно
- Өрсөлдөөний орчин нэмэгдэнэ
“Сурагчдын Лиг” – Аймгийн аварга шалгаруулах тэмцээн
Бүс бүрээс шалгарсан шилдэг багууд аймгийн төвд өрсөлдөж, жилийн аваргаа тодруулна.
- ХАМТЫН ХАРИУЦЛАГЫН ТОГТОЛЦОО
- Сургуулийн удирдлага
- Спорт заалны тогтмол цаг гаргах
- Клубийн үйл ажиллагааг дэмжих
- Сургалтын орчин нөхцөлөөр хангах
- Илүү цагийн цалин
- Дасгалжуулагч багш
- Хичээлийн дараах бэлтгэл
- Хүүхдүүдийг тогтмол хөгжүүлэх
- Тэмцээн уралдаанд бэлтгэх
- Сар бүрийн тогтмол урамшуулал
- Амжилтын бонус систем
- Сумын салбар холбоо
- Ивээн тэтгэлэг, санхүүжилт
- Тэмцээн уралдаан з/б
- Урт хугацааны стратеги
- 4. Сумын удирдлагууд
- Тэмцээний тээвэр, шатахуун
- Замын зардлын дэмжлэг
- Орон нутгийн төсвийн оролцоо
- 5. Эцэг эхчүүд
- Хүүхдийн оролцоог тогтвортой дэмжих
- Клубийн үйл ажиллагаанд хамтран ажиллах
- Хяналт, зөвлөлийн үйл ажиллагаанд оролцох
- САНХҮҮГИЙН ТОГТОЛЦОО
7.1 Гишүүнчлэлийн уян хатан хураамж, клубын сургалтын дундаж төлбөр
Эцэг эхийн амьжиргааны түвшинд нийцүүлэн, жишиг үнэтэй харьцуулан тогтох:
- Сарын 20,000–50,000 төгрөгийн боломжит хураамжтай байна.
7.2 Төвлөрсөн төсвийн зарцуулалт
Хөрөнгө оруулалтын чиглэл:
- Олон улсын стандартын бөмбөг, тор
- Бэлтгэлийн хэрэгсэл
- Тэмцээний болон бэлтгэлийн өмсгөл
- Дасгалжуулагчийн цалин, урамшуулал
- Тэмцээн уралдааны зохион байгуулалт
Ил тод байдал:
Санхүүгийн тайланг:
- Эцэг эхийн зөвлөл
- Салбар холбоо
- Ивээн тэтгэгч байгууллагууд
хамтран хянана.
- ИВЭЭН ТЭТГЭЛЭГ БА МАРКЕТИНГ
“Нэг сум – Нэг брэнд” хөтөлбөр
Сумаас төрөн гарсан:
- Бизнес эрхлэгчид
- Нутгийн зөвлөлүүд
- Компаниудтай урт хугацааны хамтын ажиллагаа байгуулна.
Ивээн тэтгэгчид өгөх боломж:
- Багийн өмсгөл дээр лого байршуулах
- Сошиал контентод сурталчлах
- Нэрэмжит тэмцээн зохион байгуулах
- Нийгмийн хариуцлагын бодит жишээ бий болгох
- ТӨСЛИЙН НЭГДСЭН УДИРДЛАГЫН СХЕМ
Ивээн тэтгэгчид / Нутгийн зөвлөл
│
▼
Сумын Волейболын Салбар Холбоо
│
┌──────────────┼──────────────┐
▼ ▼ ▼
Сумын ЗДТГ ЕБС [Эцэг эхийн зөвлөл]
│
▼
ЕБС-ийн Волейболын Клуб
│
▼
Дасгалжуулагч багш
│
▼
Тамирчин хүүхдүүд
- ХҮЛЭЭГДЭЖ БУЙ ҮР ДҮН
Сурагчдад:
- Эрүүл зөв амьдралын хэвшил төлөвшинө
- Багийн ажиллагаа, сахилга бат хөгжинө
- Спортын авьяас чадвар мэргэжлийн түвшинд хөгжих боломж бүрдэнэ
Багш нарт:
- Хөдөлмөрөө бодитоор үнэлүүлэх боломж нэмэгдэнэ
- Мэргэжлийн ур чадвар дээшилнэ
- Тогтвортой урамшууллын системтэй болно
Сургуульд:
- Спорт заалны ашиглалт нэмэгдэнэ
- Сургуулийн нэр хүнд өснө
- Спортын амжилт тогтвортой сайжирна
Аймгийн хэмжээнд:
- Волейболын хөгжлийн тогтвортой бүтэц бий болно
- Улс, бүсийн хэмжээний өндөр амжилттай тамирчид төрөн гарна
- Увс аймаг волейболын спортын хөгжлийн тэргүүлэх аймаг болно
ДҮГНЭЛТ
“СУУТ ТАМИРЧДЫГ СУРГУУЛЬ БҮРЭЭС” төсөл нь зөвхөн спортын дугуйлан байгуулах санаачилга бус, харин орон нутгийн хүүхэд залуусын хөгжлийг дэмжсэн, боловсрол, хүмүүжил, эрүүл мэнд, нийгмийн оролцоог нэгтгэсэн урт хугацааны хөгжлийн бодлого юм.
Энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлснээр Увс аймаг волейболын спортын үндэсний хэмжээний шинэ төв болон хөгжиж, сургууль бүрээс ирээдүйн шилдэг тамирчид төрөн гарах бодит суурь бүрдэх юм.




Сэтгэгдэл үлдээх