Онцгой байдлын газрын орлогч, Урьдчилан сэргийлэх тасгийн дарга, Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч Л.Батболд ахлуулсан ажлын хэсэг сумдад ажиллаж, төлөвлөгөөт хяналт шалгалтыг зохион байгуулж байна.
Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу ажлын хэсэг сумдын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй:
-
Төр, захиргааны барилга байгууламж
-
Хүн ам олноор цуглардаг худалдаа, олон нийтийн үйлчилгээ, үзвэрийн барилга байгууламж
тус бүрт гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдлын төлөвлөгөөт хяналт шалгалт хийж байна.
Шалгалтын үеэр:
-
Гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдлын хууль, стандарт баримт бичгийн хэрэгжилтийг шалгаж байна.
-
Байгууллагын төлөвлөгөө, ажилтнуудын мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх сургалт, үйл ажиллагааг зохион байгуулж байна.
-
Илэрсэн зөрчил, дутагдлыг газар дээр нь болон эрх бүхий албан тушаалтны эрх зүйн баримт бичгийн дагуу арилгуулах арга хэмжээг авч байна.
Мөн ажлын хэсэг сумдын өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, бэлтгэл бэлэн байдлыг хангуулан ажиллаж байна.
Энэ ажлын хүрээнд сумын байгууллага, ажилтан, алба хаагчдын гамшгаас хамгаалах мэдлэг, ур чадвар сайжирч, иргэдийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ үр дүнтэй хэрэгжиж байгаа юм.
Сэтгүүлч Т.Алтанминж







Сэтгэгдэл үлдээх