Математикийн боловсролыг дэмжих, сурагчдын сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх зорилгоор Цогцолбор I сургуулийн Д.Одсүрэн багштай 10-6 ангийн төгсөлтийн 20 жилийн ойн нэрэмжит математикийн олимпиад амжилттай зохион байгуулагдлаа. Тус олимпиадад “Эрдмийн эхлэл” сургуулийн багш, сурагчид өндөр зохион байгуулалттай оролцож, багийн нэгдсэн дүнгээр тэргүүн байр эзлэн Алтан цомын эзэд боллоо.
Сурагчдын оюун ухааны сорил ба амжилт
-
9-р анги: Г.Мандахнар (Мөнгөн медаль) – Бэлтгэсэн багш Н.Батгэрэл.
-
10-р анги: М.Сүхбат (Мөнгөн медаль) – Бэлтгэсэн багш С.Анхбаяр.
-
11-р анги: О.Энхтүвшин мөнгөн медаль, Э.Энхбаяр болон Б.Тулнаран нар хүрэл медаль хүртлээ. (Бэлтгэсэн багш Я.Лхагвагэрэл).
-
12-р анги: А.Буянтогтох (Мөнгөн медаль) – Бэлтгэсэн багш Н.Батгэрэл.
Багш нарын ур чадвар – Амжилтын үндэс
Багш нар өөрсдийн төрөлдөө амжилттай оролцож, шавь нартаа үлгэр дуурайлал үзүүллээ.
Дунд ангийн багш нарын төрөлд Я.Лхагвагэрэл багш Тэргүүн байр эзэлж, Алтан медаль хүртсэн бол С.Анхбаяр багш Хүрэл медалийн болзол хангасан байна. Мөн бага ангийн багш нарын төрөлд Ж.Энхцэцэг (Мөнгөн медаль), Ө.Оюуням (Хүрэл медаль) нар амжилттай оролцож, сургуулийнхаа багийн оноог ахиулахад үнэтэй хувь нэмэр орууллаа.
“Эрдмийн эхлэл” сургууль нь байгуулагдсан цагаасаа эхлэн математик, байгалийн ухааны боловсролд онцгойлон анхаарч ирсэн бөгөөд энэхүү олимпиадын амжилт нь багш, сурагчдын хичээл зүтгэл, сургалтын хөтөлбөрийн үр өгөөжийг дахин нэг удаа баталлаа.
Нийт багш, сурагчдадаа халуун баяр хүргэж, дараа дараагийн оюуны уралдаануудад нь өндөр амжилт хүсье.








Сэтгэгдэл үлдээх