Газарзүйн багш нарын III чуулга уулзалт, хэлэлцүүлэг болон улсын багийн олимпиад Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд 2026 оны 01 дүгээр сарын 11–13-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.
Тус арга хэмжээг Боловсролын ерөнхий газар, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Монголын газарзүйн багш нарын холбоо хамтран зохион байгуулсан бөгөөд 21 аймаг, 9 дүүргийн 300 гаруй газарзүйн багш оролцсон байна. Уг чуулга уулзалт, олимпиадад Увс аймгийн газарзүйн багш нар 7 хүний бүрэлдэхүүнтэй баг болон оролцлоо.
Арга хэмжээний хүрээнд газарзүйн багш нарын мэргэжлийн хөгжлийг дэмжих, сургалтын шинэ арга зүй, технологи, шилдэг туршлагыг харилцан солилцох, газарзүйн боловсролын статус, ач холбогдлыг нэмэгдүүлэх, залуу багш нарын манлайллыг дэмжих, сургалтын хөтөлбөрийн шинэчлэл ба шийдэл боломжийн талаар сургалт, хэлэлцүүлгүүд зохион байгуулагдсан юм. Мөн улсын газарзүйн багийн олимпиад, спортын олон төрөлт тэмцээнүүд явагдлаа.
Улсын багийн олимпиадад Увс аймгийн газарзүйн багш нарын баг амжилттай оролцож, III байр эзэлснээр аймгаа улсдаа амжилттай төлөөллөө.
Аймгийнхаа нэрийг өндөрт өргөж, олимпиад уралдаан тэмцээнд амжилт үзүүлсэн газарзүйн багш нартаа халуун баяр хүргэж, цаашдын сурган хүмүүжүүлэх ажилд нь өндөр амжилт хүсье. Мөн багш нараа дэмжин оролцуулсан сургуулийн захирал, сургалтын менежерүүд болон Увс аймгийн газарзүйн нийт багш нартаа талархал илэрхийлье.







Сэтгэгдэл үлдээх