Тоолуурын заалт авах боломжгүй үед усны төлбөрийг суурь хураамжаар тооцдог усны тоолуурын заалт авах боломжгүй тохиолдолд тухайн айл өрхийн усны төлбөрийг сарын 2090 төгрөгийн суурь хураамжаар тооцон бичилт хийдэг байна. Харин бодит нөхцөлд ихэнх айл өрхөд усны төлбөрийг тоолуурын заалтад үндэслэн бодит хэрэглээгээр нь тооцож байгаа талаар холбогдох албаныхан мэдээллээ.
Нэг байцаагч дунджаар 750–790 өрхөд хүрч ажилладаг бөгөөд боломжит тохиолдолд айл бүрийн усны тоолуурын заалтыг газар дээр нь шалган, бичилт хийдэг аж. Харин айл эзгүй байх, тоолуур байрлах хэсэгт нэвтрэх боломжгүй зэрэг шалтгаанаар заалт авах боломжгүй үед суурь хураамжийн дагуу тооцоо хийдэг байна. Иргэдийг усны тоолуурын заалт авах нөхцөлийг бүрдүүлэх, байцаагчтай хамтран ажилласнаар бодит хэрэглээнд тулгуурласан, илүү шударга төлбөр тооцоог хийх боломж бүрдэхийг холбогдох байгууллагаас зөвлөж байна.
Сэтгүүлч Т.Алтанминж







Сэтгэгдэл үлдээх