Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл 2025 оны ажлын тайлан мэдээг хэлэлцэн дүгнэж, 2026 онд хэрэгжүүлэх гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталлаа.
Хэлэлцүүлгийн үеэр өмнөх онд хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүн, тулгамдаж буй асуудлыг авч үзэн, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд цаашид анхаарах тэргүүлэх зорилтуудыг тодорхойлсон байна.
2026 онд дараах чиглэлүүдэд онцгойлон анхаарч ажиллахаар шийдвэрлэлээ. Үүнд:
1. Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах тогтолцоог бэхжүүлэх
2. Хүүхдийн эрхийг хамгаалах арга хэмжээг нэмэгдүүлэх
3. Зам,тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлэх
4. Цахим орчны гэмт хэргээс сэргийлэх, мэдлэг олгох
5. Хүрээн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх
6. Авлига, албан тушаалын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх

Салбар зөвлөлөөс баталсан гүйцэтгэлийн төлөвлөгөөг холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаар боллоо.
СЭТГҮҮЛЧ Т.АЛТАНМИНЖ







Сэтгэгдэл үлдээх