“ЦАНАХҮҮ-2026” цанын өсвөр үеийн Увс аймгийн аварга шалгаруулах тэмцээний техникийн зөвлөгөөн 2026 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд аймгийн хэмжээнд нийт 6 багийн 70 гаруй өсвөрийн тамирчин оролцохоор бүртгэгдээд байна.
Тэмцээн өнөөдөр буюу 1 дүгээр сарын 9-ний өдрийн 10:00 цагаас 17–18 насны хөвгүүдийн 15 км-ийн уралдаанаар нээлтээ хийлээ.
Тус тэмцээн нь өсвөр үеийн тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, цанын спортыг орон нутагт хөгжүүлэх зорилготойгоор зохион байгуулагдаж байна.

Сэтгүүлч: Т.АЛТАНМИНЖ







Сэтгэгдэл үлдээх