Увс аймгийн Завхан суманд 2025 оны жилийн эцсийн мал тооллогын дүн гарч, 100-аас дээш тооны тэмээ тоолуулсан өрхүүдийн жагсаалт албан ёсоор нийтлэгдлээ.
Мал тооллогын дүнгээр 1-р баг, Айраг нуурын харьяат Ивановын Энхболд 319 тэмээгээр тэргүүлсэн бол Адъяагийн Төмөрбаатар 306, Дампилсүрэнгийн Ганчир 291 тэмээгээр удаалжээ. Жагсаалтад багтсан өрхүүдийн ихэнх нь Айраг нуур, Хармаат, Хүрээ нуур, Шар булаг багуудаас бүрдсэн байна. Нийт 30 гаруй өрх 100-аас дээш тэмээ тоолуулсан нь тус суманд тэмээний аж ахуй тогтвортой хөгжиж, малчдын уламжлалт аж ахуйн нэг чухал салбар хэвээр байгааг харуулж байна. Жилийн эцсийн мал тооллого нь тухайн бүс нутгийн мал сүргийн бүтэц, өсөлт бууралтыг тодорхойлох, цаашдын бодлого төлөвлөлтөд чухал ач холбогдолтой юм.








Сэтгэгдэл үлдээх