Түмэн тэмээтэй, Анхны адуучин ХӨДӨЛМӨРИЙН БААТАРТАЙ, Увс аймгийн ЗАВХАН сум энэ жил түүхт 100 жилийн ойгоо өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэв.
Түүхт ойн баяр наадмын хурдан морьдын уралдаан ДААГАН насны морьдоор эхэлсэн бөгөөд газар газрын 70 гаруй хурдан даага бүртгүүлэн морьдсон шимтэйхэн уралдаанд нутгийн хүүгийн сартай хээр даага түрүүлэн ирж түмэн олноо баярлуулсан билээ.
- Түрүү магнайд Завхан сумын алдарт уяач Гомбожавын ТОДБАЯРЫН сартай хээр
- Аман хүзүүнд Завхан сумын харьяат залуу уяач Шарбандийн БӨХЧУЛУУНЫ сартай зээрд
- Айргийн гуравд Завхан сумын харьяат Сумын алдарт уяач Доржбаярын ГАНТӨМӨРИЙН бор
- Айргийн дөрөвт Өлгий сумын харьяат Лхагвын СОДОВЫН цавьдар
- Айргийн тавд Завхан аймгийн Дөрвөлжин сумын харьяат Цэрэнбаасангийн ДОРЖЗӨВДЭР-ийн хээр тус тус










Сэтгэгдэл үлдээх