Ойрын өдрүүдэд буюу 2025.11.06-08 хооронд орох цасны хэмжээнээс хамаарч үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэх нөхцөл бүрдэх тул:

Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээлэлд үндэслэн аюулгүй байдлаа хангах,

Хол, ойрын замд гарахгүй байх,

Малаа ойрын бэлчээрт, нөмөр, нөөлөг газар бараадуулах,

Дулаан хувцаслах, хувийн бэлтгэл бэлэн байдлыг хангах,

Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ганцааранг нь үлдээхгүй байх, малд явуулахгүй байх

Автомашин, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангахыг онцгойлон анхааруулж байна

#Cэрэмжлүүлэг_мэдээ
Сэтгэгдэл үлдээх