Зуу насалж зургаадай таяг тулж үр ач, гуч дөчөө тойруулан өдгөө 104 насны цагаан сараар буян хишгээ түгээн золгож буй эрхэм нэгэн бол Улаангом сумын 3-р багийн иргэн А.ЧИМЭД буурай юм.
Жил бүрийн цагаан сарын Монгол Улсын ерөнхийлөгч хамгийн өндөр настай иргэдэд хүндэтгэл үзүүлдэг бөгөөд Увс аймгийн хамгийн өндөр настны хүндэтгэлийг Аймгийн удирдлагуудаар дамжуулан илгээснийг гэрт нь очиж гардуулж золголт хийжээ.


Өндөр насны буян хишиг тань Увс нутгийн зон олонд түгэн дэлгэрэх болтугай
Сэтгэгдэл үлдээх