Увс аймаг Тариалан сумын “Мянганы Хурд” МСУХ- ноос уяачдын ханш нээх өдрийг тохиолдуулан “МОРЬТОН-100” үйл ажиллагааг зохион байгууллаа.
Үйл ажиллагааныхаа эхэнд төрөлх сумынхаа түүхт ойд бэлдэж байгаа нийт уяачдын төлөөлөл сумынхаа 100 жилийн ойгоор одтой сайхан наадахыг билэгдэж “100” гэсэн тоог үүсгэж,
Улмаар Морьтон Монголчуудынхаа БАХАРХАЛЫГ түгээж Морьтой жагсаалаар төв замаараа явж, морины уяан дээр очин наадмын талбайнхаа дэргэдэх овоо болон уяагаа сэргээж, идээ ундааны дээжийг тэнгэр хангайдаа өргөж, сүлд хийморио сэргээх зан үйлийг үйлдэв.
“МЯНГАНЫ ХУРД” МСУХ-ны нийт уяачид Могой жилдээ олон сайхан амжилтаар тэргүүлж, уяач таны уясан хүлгүүд нь түрүү магнайд хурдалж уралдаанч хүүхдүүд нь цовоо сэргэлэн байхыг билэгдэн ерөөе.
Сэтгэгдэл үлдээх