“Сэтгэл цэцэгүүд” фэйсбүүк группийн сэтгэл нийлсэн бүсгүйчүүд эх, нярайн эрүүл мэндийг дэмжих, эмнэлгийн орчны тав тухыг сайжруулах зорилгоор эх барих, эмэгтэйчүүдийн тасагт 4 сая төгрөгийн үнэ бүхий эд хогшил, хэрэгсэл хандивлалаа.
Тус сайн үйлсэд П.Энхмаа, Н.Түмэннасан, Д.Оюунбилэг, Б.Ням-Од, Б.Анхцэцэг, Д.Нандинцэцэг, Г.Одонтуяа, Т.Батцэцэг, Б.Уянга, П.Уянга, Ц.Одгэрэл, Х.Энхмаа, Н.Жаргалмаа, О.Цолмонтуяа, Ө.Минчинханд, Б.Пагмажав, Б.Долгорсүрэн, Н.Бүрэнмэнд, Н.Баасанхүү нарын нийт 19 бүсгүй нэгдэн оролцжээ.

Хандивын хүрээнд:
-
Хөл амраагч, бүүвэйлэгчтэй сандал – 2 ширхэг
-
Хөхүүл ээжид зориулсан саран дэр – 4 ширхэг
-
Оёдолтой ээжид зориулсан зөөлөн суудал – 4 ширхэг
-
Нуруу амраагчтай түшлэг – 6 ширхэг
-
Жирэмсэн ээжийн зөөлөн бөмбөг – 8 ширхэг
зэргийг тасгийн хэрэгцээнд хүлээлгэн өгсөн байна.

Эдгээр хэрэгсэл нь жирэмсэн болон амаржсан эхчүүдийн тав тух, биеийн ачааллыг бууруулах, сэтгэлзүйн тайвшралыг дэмжихэд бодитой дэмжлэг болох юм.
Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаанд бодит хувь нэмэр оруулж буй “Сэтгэл цэцэгүүд” группийн бүсгүйчүүдэд талархал илэрхийлж, цаашдын ажил хөдөлмөрт нь амжилт хүсье.







Сэтгэгдэл үлдээх