Онцгой байдлын ерөнхий газрын Тэргүүн дэд даргын 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр баталсан “Гал унтраах үндсэн болон тусгай зориулалтын автомашины жолооч бүрэлдэхүүний сургалтын хөтөлбөр”-ийн хүрээнд гал унтраах автомашины жолооч нарт зориулсан сургалт, дадлагыг зохион байгууллаа.
Сургалт, дадлагын үеэр гал унтраах автомашины тактик, техникийн үзүүлэлт, ашиглалтын онцлог, хөөрөг (насос)-ыг ажиллуулах арга ажиллагаа, дасгал норматив хангуулах, техник тоног төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн онол, дадлагын хичээлүүдийг зохион байгуулсан юм.

Мөн замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгийг бататгах, жолоодлогын тусгай талбайд ур чадвар, авхаалж самбаа, хамт олонч харилцааг нэмэгдүүлэх дадлагуудыг хийлээ.
Тус сургалт, дадлагад Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр анги болон Эрэн хайх, аврах салбарын жолооч бүрэлдэхүүн хамрагдсан байна.








Сэтгэгдэл үлдээх