Мал тооллогын мэдээлэлд үндэслэн Монгол улсын Хөдөө аж ахуйн салбарын бодлого боловсруулах, малчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх суурь эх үүсвэр болдог ач холбогдолтой.
Аймгийн 19 сумын 87 баг 137 чиглэлд тооллогыг эхлүүллээ.Тооллого улс орон даяар 12 дугаар сарын 7-17-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
Улаангом сумын тухайд 12 багийн нийт 1443 малчин өрхөөс, 440 нь мал бүхий иргэд байна. Өмнөх 2024 онд Улаангом сум 228153 толгой мал тоолуулжээ. Малтай айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага та бүхнийг 2025 оны жилийн эцсийн тооллогодоо идэвхтэй оролцохыг уриалж байна.








Сэтгэгдэл үлдээх