ТҮМЭН ТЭМЭЭТ ЗАВХАН СУМАНД МАРГААШ ӨГЛӨӨ ТЭМЭЭНИЙ БАЯР ЭХЭЛНЭ.
Энэ жил түүхэн 100 жилийн ойгоо дэлгэр сайхан тэмдэглэн өнгөрүүлсэн Увс аймгийн ЗАВХАН сумыхан нутгийн брэнд онцлог болсон ТЭМЭЭН СҮРГЭЭРЭЭ бахархан, үе үеийн МАЛЧИН түмэндээ талархан Тэмээний баяраа 11 сарын 28-ны өдөр тэмдэглэх гэж байна.
ӨНӨӨДӨР ТЭМЭЭЧДИЙН ЗӨВЛӨГӨӨН ХИЙХ БОЛ маргаашийн хөтөлбөрт ТЭМЭЭТЭЙ ПАРАД, АТАН ТЭМЭЭНИЙ УРАЛДААН, ГУНАН ТЭМЭЭНИЙ УРАЛДААН, ШИЛМЭЛ БУУР, ШИЛМЭЛ ИНГЭ, БУУХИА ТЭМЦЭЭН, ИНГЭ СААХ болон САЙХАН ТЭМЭЭТЭЙ ГАНГАН ХОС ШАЛГАРУУЛАХ зэрэг арга хэмжээнүүд болохоор төлөвлөж доорх хөтөлбөр бэлэн болсон байна.
МӨН ТҮРҮҮЛСЭН АТАН ТЭМЭЭГ МОТОЦИКЛООР БАЙЛАХ АЖ.
Увсчууд та бүхэн болон хөрш зэргэлдээ аймгийн тэмээчид та бүхэн өргөнөөр хүрэлцэн ирж оролцохоос гадна, баярын арга хэмжээг олуулаа очиж үзэн сонирхохыг уриалж байна.








Сэтгэгдэл үлдээх