2025 оны 11 сарын 21-нөөс 24-ны өдрүүдэд ОХУ-ын Горно-Алтайск хотноо зохион байгуулагдсан Туульчид, Хөөмийчдийн Олон Улсын уралдаанд дэлхийн 6 орны 400 гаруй уран бүтээлч, 24 хамтлаг оролцжээ.

Тус наадамд оролцсон Алтайн их уулсыг дамнан оршдог Улс үндэстнүүдийн уран бүтээлчид Хөөмий, тууль, үлгэр домгийг Икэл, морин хуур, товшуур, аман хуур хөгжмийн аянд уянгалуулан хайлж өөрсдийн орны, Монгол туургатны соёлын баялаг өвийг олон Улсад түгээн сурталчилдаг ажээ.
Энэхүү уралдаанд Монгол улсаа төлөөлөн Увс аймгийн Ойрад ХЖТ-ын дэргэдэх МУСТА Д.Басан ахлагчтай “Ойрад” хамтлагийн уран бүтээлчид оролцож Хамтлагийн төрөлд “ДЭД БАЙР” эзэлсэн бол Насанд хүрэгчдийн ангилалын Гоцлолын төрөлд Ойрад театрын Хөөмийч, МУСТА, Дэлхийн хөөмийчдийн холбооны 7 удаагийн ГранПри шагналт Д.БАСАН дахин нэг удаа Шилдэг хөөмийчнөөр шалгаран Тэргүүн байр эзэлж Олон Улсын уралдааны Найм дахь түрүүгээ авсан сайхан амжилтыг үзүүлжээ.


Улсынхаа нэрийг өндөрт өргөж, өв соёлоо бахархан түгээсэн нутгийн уран бүтээлчиддээ баяр хүргэж уран бүтээлийн арвин их амжилтыг хүсэн ерөөе.
















Сэтгэгдэл үлдээх