• Бидний тухай
  • Үйлчилгээний үнэ тариф
  • Холбоо барих
Бямба, 3 сар 7, 2026
  • Нэвтрэх
uvschuud.mn - Увсчуудын мэдээллийг нэг дороос
  • Нүүр
  • УВС 100
  • ЦАГ ҮЕ, МЭДЭЭЛЭЛ
    • Увсад өнөөдөр
      • Өнөөдрийн асуулт
      • Байр суурь
      • Сурвалжлага
      • Хов жив
    • Увсчууд подкаст
    • Хэлэлцүүлэг
    • Спортын мэдээ
      • Үндэсний спорт
      • Оюуны спорт
      • Багийн спорт
  • НИЙГЭМ
    • Улс төр
      • УИХ-ын гишүүд
      • Аймаг сумын удирдлагууд
      • Цайны цагийн зочин
      • Төлөөлөгчийн цаг
      • Аймгийн ИТХурал
      • Танилцъя
      • Сумдын ИТХурал
      • Бодлого, хөтөлбөр
    • Бүтээн байгуулалт
      • Хөдөлмөрч Увсчууд
      • Өнгөлөг Увсчууд
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Хөдөө аж ахуй
    • Байгаль орчин
    • Театрийн уран бүтээл
      • Утга зохиол
      • Сонгодог урлаг
      • Хөг эгшиг
        • АВЬЯАС 2021
        • “АВЬЯАС-2023”
    • Шинжлэх ухааны цаг
  • Хууль эрх зүй
    • Эрэн сурвалжлах
    • Увсчуудын сэрэмж
    • Хуулийн мэдлэг
    • Прокурорын мэдээлэл
    • Шүүхийн мэдээ
    • Баримт
  • БАЯР, НААДАМ
    • ТЭГШ ОЙН БУЛАН
      • ОЙН КОМИСС 100
      • Тариалан 100
      • ЗАВХАН 100
      • ДАВСТ 100
      • САГИЛ 100
      • ТҮРГЭН 100
      • МАЛЧИН 100
      • ӨМНӨГОВЬ 100
      • ХОВД 100
      • БӨХМӨРӨН 100
      • ТЭС 100
      • ӨНДӨРХАНГАЙ 100
      • ЗҮҮНХАНГАЙ 100
      • ХЯРГАС 100
      • ЦАГААНХАЙРХАН 100
    • УРГИЙН БАЯР 2023
      • Бундуу өвгийн үр сад
    • ОВОО ТАХИЛГА 2025
      • Цагаан эргийн овоо тахилга
      • Хөх модны овоо тахилга 2025
      • Булгийн өндөр овооны тахилга 2025
      • Цагаан толгойн овооны тахилга
      • Бадаан овооны тахилга
    • ОЙН БАЯРУУД 2025
      • АВТО ТЭЭВРИЙН САЛБАРЫН 100 ЖИЛ
      • ХОЛБООНЫ САЛБАР 100 ЖИЛ
      • МӨНХИЙН ЧАНАР ХХК 15 ЖИЛИЙН ОЙ
      • ТНХ ХХК-ИЙН 20 ЖИЛИЙН ОЙ
    • Цолны мялаалга 2025
      • МУ-ЫН ГАВЬЯАТ БАГШ М.ЖАРГАЛСАЙХАН
  • СУМУУД
    • Баруунтуруун сум
    • Бөхмөрөн сум
    • Давст сум
    • ЗАВХАН 100
      • Завхан сум
    • Зүүнговь сум
    • Зүүнхангай сум
    • Малчин сум
    • Наранбулаг сум
    • Өлгий сум
    • Өмнөговь сум
    • Өндөрхангай сум
    • Сагил сум
    • Тариалан сум
      • ТАРИАЛАН 100
      • ТАРИАЛАН ЭМНЭЛЭГ
      • ТАРИАЛАН СУМЫН СУРГУУЛЬ
      • ТАРИАЛАН СОЁЛЫН ТӨВ
    • Түргэн сум
    • Тэс сум
    • Хяргас сум
    • Улаангом сум
    • Ховд сум
    • Цагаанхайрхан сум
  • Байгууллага, Холбоод
    • Төрийн байгууллагууд
      • ОЙРАД ТЕАТР
    • УВС АЙМГИЙН МСУХ
    • САГСАН БӨМБӨГИЙН ХОЛБОО
    • АДУУЧДЫН ХОЛБОО
    • ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО
    • ЦЭНХЭР ХЯЗГААРЫН ВОЛЕЙБОЛЧИД
    • ЭРДМИЙН ЭХЛЭЛ ЕБС
      • Дурсамж, түүх, мэндчилгээ
      • Эрдмийн баяр
No Result
View All Result
  • Нүүр
  • УВС 100
  • ЦАГ ҮЕ, МЭДЭЭЛЭЛ
    • Увсад өнөөдөр
      • Өнөөдрийн асуулт
      • Байр суурь
      • Сурвалжлага
      • Хов жив
    • Увсчууд подкаст
    • Хэлэлцүүлэг
    • Спортын мэдээ
      • Үндэсний спорт
      • Оюуны спорт
      • Багийн спорт
  • НИЙГЭМ
    • Улс төр
      • УИХ-ын гишүүд
      • Аймаг сумын удирдлагууд
      • Цайны цагийн зочин
      • Төлөөлөгчийн цаг
      • Аймгийн ИТХурал
      • Танилцъя
      • Сумдын ИТХурал
      • Бодлого, хөтөлбөр
    • Бүтээн байгуулалт
      • Хөдөлмөрч Увсчууд
      • Өнгөлөг Увсчууд
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Хөдөө аж ахуй
    • Байгаль орчин
    • Театрийн уран бүтээл
      • Утга зохиол
      • Сонгодог урлаг
      • Хөг эгшиг
        • АВЬЯАС 2021
        • “АВЬЯАС-2023”
    • Шинжлэх ухааны цаг
  • Хууль эрх зүй
    • Эрэн сурвалжлах
    • Увсчуудын сэрэмж
    • Хуулийн мэдлэг
    • Прокурорын мэдээлэл
    • Шүүхийн мэдээ
    • Баримт
  • БАЯР, НААДАМ
    • ТЭГШ ОЙН БУЛАН
      • ОЙН КОМИСС 100
      • Тариалан 100
      • ЗАВХАН 100
      • ДАВСТ 100
      • САГИЛ 100
      • ТҮРГЭН 100
      • МАЛЧИН 100
      • ӨМНӨГОВЬ 100
      • ХОВД 100
      • БӨХМӨРӨН 100
      • ТЭС 100
      • ӨНДӨРХАНГАЙ 100
      • ЗҮҮНХАНГАЙ 100
      • ХЯРГАС 100
      • ЦАГААНХАЙРХАН 100
    • УРГИЙН БАЯР 2023
      • Бундуу өвгийн үр сад
    • ОВОО ТАХИЛГА 2025
      • Цагаан эргийн овоо тахилга
      • Хөх модны овоо тахилга 2025
      • Булгийн өндөр овооны тахилга 2025
      • Цагаан толгойн овооны тахилга
      • Бадаан овооны тахилга
    • ОЙН БАЯРУУД 2025
      • АВТО ТЭЭВРИЙН САЛБАРЫН 100 ЖИЛ
      • ХОЛБООНЫ САЛБАР 100 ЖИЛ
      • МӨНХИЙН ЧАНАР ХХК 15 ЖИЛИЙН ОЙ
      • ТНХ ХХК-ИЙН 20 ЖИЛИЙН ОЙ
    • Цолны мялаалга 2025
      • МУ-ЫН ГАВЬЯАТ БАГШ М.ЖАРГАЛСАЙХАН
  • СУМУУД
    • Баруунтуруун сум
    • Бөхмөрөн сум
    • Давст сум
    • ЗАВХАН 100
      • Завхан сум
    • Зүүнговь сум
    • Зүүнхангай сум
    • Малчин сум
    • Наранбулаг сум
    • Өлгий сум
    • Өмнөговь сум
    • Өндөрхангай сум
    • Сагил сум
    • Тариалан сум
      • ТАРИАЛАН 100
      • ТАРИАЛАН ЭМНЭЛЭГ
      • ТАРИАЛАН СУМЫН СУРГУУЛЬ
      • ТАРИАЛАН СОЁЛЫН ТӨВ
    • Түргэн сум
    • Тэс сум
    • Хяргас сум
    • Улаангом сум
    • Ховд сум
    • Цагаанхайрхан сум
  • Байгууллага, Холбоод
    • Төрийн байгууллагууд
      • ОЙРАД ТЕАТР
    • УВС АЙМГИЙН МСУХ
    • САГСАН БӨМБӨГИЙН ХОЛБОО
    • АДУУЧДЫН ХОЛБОО
    • ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО
    • ЦЭНХЭР ХЯЗГААРЫН ВОЛЕЙБОЛЧИД
    • ЭРДМИЙН ЭХЛЭЛ ЕБС
      • Дурсамж, түүх, мэндчилгээ
      • Эрдмийн баяр
No Result
View All Result
uvschuud.mn - Увсчуудын мэдээллийг нэг дороос
No Result
View All Result
Нүүр хуудас СУМУУД Наранбулаг сум

Уран гараа дэвээт Улсын заан С.Сүхбаатар агсан хүн чанар, хүүхэд зангаараа хорвоог туулсан

11/23/2025
Ангилал: Наранбулаг сум, Үндэсний спорт
0
Уран гараа дэвээт Улсын заан С.Сүхбаатар агсан хүн чанар, хүүхэд зангаараа хорвоог туулсан
🇲🇳🇲🇳🇲🇳 ✅Увс аймгийн Наранбулаг сумын харъяат “Уран гараа дэвээт” хэмээн орон даяар хүндлэгдсэн Монгол Улсын заан Санжжавын СҮХБААТАР агсны нэрэмжит барилдаан 2007 оноос хойш тасралтгүй зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жил Увс аймгийн УЛААНГОМ хотын төвд Өсвөр нас, сумын цолтой болон залуу бөхчүүд, Улс аймгийн алдар цолтой бөхчүүд гэсэн гурван төрлөөр 11 сарын 21-23-ны хооронд бөхийн өргөөнд зохион байгуулагдаж байна.
Чөлөөт бөхийн Ази тивийн аварга, ОУХМ цолтой, Үндэсний бөхөөр 1987 онд Улсын начин, 1990 онд Монголын нууц товчооны 750 жилийн ойгоор Улсын заан цол хүртсэн С.СҮХБААТАР нь уран гараа дэвээтэй, нэр хүндтэй, төлөв даруу жинхэнэ эр хүн байсныг хүн бүр дурсан ярьдаг бөгөөд
Үүнтэй холбогдуулан түүний найз цэргийн начин Тэгшээгийн бичсэн “Заан маань хүн чанар, хүүхэд зангаараа хорвоог туулсан” хэмээх 2008 оны нийтлэлийг хуваалцъя.
Тун саяхан би зааныхаа гэрээр орлоо. Ер нь ороогүй удсан юм байна. Хүн гэдэг бас их муухай, амьд сэрүүнд үүдийг нь элээж байсан мөртлөө өнгөрөөд өгөхөөр нь орох гарах нь ховордож тэр ч бүү хэл үзэгдэхгүй болох ч энүүхэнд. Намайг ороход охин нь хаалга онгойлгож уриалгахнаар “Та ор. Ээж ээ! Тэгшээ ах ирлээ” гэх нь нэг л дотно. Бид ярьдаг шүү дээ. Эр хүн байхгүй айл нэг л эвгүй гээд л.
Гэтэл тэр үг энд санагдсангүй. Яг л хуучин ямар байсан тэр л янзаараа, зааны минь хөрөг зураг, медаль, зодог шуудаг, малгай бүгд л ёс зүйгээр тахиастай, бүх юм гял цал. Хань Сүрэнжав нь надад Увсын сайхан цайгаа чанаж идээ будаагаар дайлж хүндэтгэлээ. Би дотроо бодож суув. Миний найз хүний сайхан ханьтай амьдарч гурван сайхан үртэй жаргаж л явж. Яасан хатуу хорвоо юм гэж бодож суув. Тэр ч бүү хэл найз минь амьд, ажилдаа явсан, маргааш Бөхийн өргөөнд барилдана гэж сэтгэлд их л ойрхон амьд юм шиг төсөөлөгдөн бодогдсоныг яана.
Сүрэнжав маань ийнхүү ярьж байна.
– Өвгөнийхөө хөшөөг нутагт нь босгох санаатай. Дотно найзалж байсных нь хувьд чамд сайхан зураг нь бий байх өгөөрэй, нөгөө баримал хийх хүүдээ үзүүлье гэж байх юм. Сайхан үйл, сайхан ажилд бага ч болов нэмэр болвол тэр буян. Том хүү нь айл толгойлж яваа эр хүний хувьд надтай ярьж хөөрч суув. Буурь ч их сууж. Аргагүй шүү дээ, бурхны орноос аав нь биднийгээ дандаа сайнаар ерөөж харж байгаа юм чинь. Сэтгэл сүүн санаа цагаан найзынхаа гэрээс гарч явахдаа энэ дурсамжаа бичье гэж баттай бодож явсан билээ.
Бөхдөө хайртай монгол түмний эрхэм хүү, наран мандаж гэгээ татсан Наранбулаг сумын хүндтэй бөх, уран гараат улсын заан Санжжавын Сүхбаатарыгаа эргэн дурсаж сайн нөхрөө сэтгэл, оюунаараа дахин амьдруулья гэж бодлоо. Манай хүний түүх намтар бол ёстой л жирийн л энгүүн сайхан байлаа. Бид хоёр анх 1977 онд Толгойтын Баруун салаанд бэлтгэлд гарсан бөхчүүдтэй уулзсанаар танилцсан түүхтэй. Заан надаас гурав ах. Тэр үед “Хүч” нийгэмлэгийн бөхчүүд тэнд бэлтгэлд гарсан хэрэг.
Энэ үеэр миний танихаас улсын заан Д.Мягмар, тэр үеийн цолоор улсын начин Д.Сэрээтэр, аймгийн арслан С.Ганзориг, цэргийн арслан Д.Дашжамц, Дашчийрэв, цэргийн заан С.Сүхбаатар, цэргийн начин Дарханы Батбаяр (бөх тайлбарлагч), Завханы Хүүхнээ, Ховдын самбын Баатарсүрэн, цэргийн заан Г.Чулуундаваа, аймгийн начин Гомбодорж бас хэдэн цэрэг байсан санагдана. Хэд хоноод нөгөө бөхчүүд маань доошилж Баянхошууны төвд буусан санагдана. Би тэр үед 8-р ангид байх.
Манай өвөө Махкомбинатад ажилладаг. Баруун салаанд зусланд гарсан хэрэг. Ингэж бид хоёрын ариун цагаан нөхөрлөл эхлэж бөхийн амьдралаар хамт хөлс хүчээ урсгаж нэг нийгэмлэг, нэг байгууллагад ажиллаж байлаа. Тэр үеэ эргэн дурсахад “би яасан сайхан хүний дээд эрийн жудагтай нөхөртэй нөхөрлөж явсан юм” гэж бодохоор бахархмаар сайхан байна. Манай “Хүч” нийгэмлэгийн бөхчүүд Сүхээд их сайн. Ер нь манай хүнд муу хүн гэж байгаагүй юм шүү.
Тэр үеийн ахмад бөхчүүд найзын минь талаар юу гэж дүгнэж ярьсныг толилуулья.
Дархан аварга, Монгол улсын хөдөлмөрийн баатар, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
-Миний ажил амьдрал ялалт амжилттай холбоотой “Хүч” нийгэмлэгийн бөхчүүдийн маань нэг сор нь байсан юм. Тэр үеийн бөхийн барилдаан, бөхчүүдийг Сүхбаатар заангүйгээр төсөөлж яахин болох билээ. Хүнтэй нийцтэй, бэлтгэлийг үнэн голоос хөлс гаргаж хүч шавхаж хийнэ. Сэтгэл үргэлж өөдрөг. Бид хоёр багаараа үндэсний бөхийн улсын АШТ-д түрүүлж байлаа. Намайг дархан аварга цол хүртэхэд “нам” ах маань улсын заан цол авч байлаа. Одоо ч биднийхээ дунд байгаа юм шиг дурсагдаж яваа бөх ах минь юм шүү.
Монгол улсын арслан М.Мөнгөн:
-Манай Сүхбаатар чинь цолгүй залуу бөх байхаасаа эхлээд ахмад бөхчүүдээ их хүндлэнэ. Бөхийн ёс жаяг, дэг журам, эрэмбэ ёсыг сайтар мөрдөнө. Ийм учир заанд бөхчүүд ард түмэн тун сайн. Ахмадаа хүндлээд явдаг бөх амархан цолонд хүрдгийг Сүхбаатар харуулсан гэж би боддог. Заан чинь зодоглож гүйцээд хүзүүгээ хоёр тийш нь эргүүлж цээжээ займруулан гуяа тас няс хийтэл алгаддаг. “Нам болжим, көлүүр нь шуркээд одном” гэхчилэн нутгийн аялгаар ярьж бөхчүүд биднийгээ инээлгэж байдаг сайхан бөх. Зааны сайн тал нь нэг хаясан бөхөө хаяад байдаг, муу нь нэг унасан бөхдөө унаад байх талтай. Унасан хаясан ч их цоглог жавхаатай. Хүнтэй будилж маргаж байхыг нь үзээгүй.
Монгол улсын арслан Б.Ганбаатар:
-Монголын пионер сурагчдын IV спартакиадад чөлөөт барилдаанд Увсаас ирж түрүүлж байсан юм. Тэр үеэс мэддэг болоод сүүлдээ найз нөхөд болсон билээ. Их хурц дайчин барилдаантай, уран гоё гараа дэвээтэй, алиа хошин зантай, хүн чанартай бөх байсан даа. Улсын наадамд бид хоёр удаа таарч барилдсан. Эхлээд би давсан, дараа нь МНТ-ны 750 жилийн ойгоор намайг хаяж заан болсон юмаа.
Монгол улсын уран мэхт заан Д.Мягмар:
-Бид хоёр нэг нийгэмлэгт олон жил барилдсан. Бэлтгэл сургуульд ч олон жил хамт гарч тэмцээнд оролцож байлаа. Манай Сүхээ даанч гоё хүн дээ. Ер нь хаана хүмүүс инээлдэн наадаж бөөгнөрч байна, тэнд Сүхээ л нөгөө баруун монгол аялгуугаар хошигнон ярьж байдагсан. Хүн бүртэй их сайхан харьцаатай. Маш их барилдаанч. Манай “Хүч”-ийнхний хайр хүндлэлийг хүлээсэн бөх байлаа. Бурхны оронд цагаан сэтгэлтэй хүн хэрэгтэй болсон юм болов уу наснаасаа эрт тэнгэрт харьчихлаа. Сайн хүний төрлийг лавласанд бат итгэнэм.
Монгол улсын гавьяат тамирчин, улсын заан З.Дүвчин:
-Сүхээ, бид нар хоёр төрлийн барилдаанаар үзэж явсан. Чөлөөт барилдаанаар гэхэд чинь улсын аварга болоод “Интернационал” гэдэг том тэмцээнээр намайг ялж байсан бөх дөө. Нилээд хожуу миний жинд орж ирсэн. Тэрнээс өмнө болохоор жин хасаад үзээд байсан юм шиг. Үндэсний бөхөөр бол заан начин байхдаа бишгүй үзэж явсан хоёр. МНТ-ны 750 жилийн ой гэдэг Хэрлэнгийн Хөдөө арлын даншиг наадамд нэг мундаг үзсэн хүн дээ. Б.Ганбаатарыг хаяад заан цолны болзол хангаад ирэхэд нь “За чи Баянаа аваргыг хаячих юм бол Баяраа та хоёр арслан болох нь байна шүү дээ гээд гаргасан юм. Манай хүн ч “нам” гээд л гарсан. Гэхдээ цаадах нь нөгөө могой гурав хуваагдавч гүрвэлийн чинээ гэдэг шиг атга юмнаас чимх үлдлээ гэхэд тэр нь мань мэтдээ хангалттай хүн байхгүй юу. Тэгээд болоогүй юм. Сэтгэл гэж сүү, цагаан сэтгэлд сүүдэргүй нэг байсан юм.
Монгол улсын гавьяат тамирчин, улсын гарьд П.Сүхбат:
-Би нэг удаагийн наадам дээр Сүхээ ахын гутлын хүлэг дээрээс барьж аваад хаячихсан юм. Тэгсэн чинь нэг өдөр гудамжинд тааралдаад үг сүггүй “За манайд очьё” гээд дагуулаад явлаа. Би дотроо юу гэж хэлэх бол гэж айж л явлаа. Тэгсэн чинь гэртээ очоод юу ч болоогүй юм шиг намайг дайлж цайлж, хошин алиа юм ярьж байгаад өнгөрсөн. Манай “наам” ахад чинь бүх хүмүүс сайн байсан юм шүү. Хүн чанар нь гаднаасаа харагдаж байдаг сайхан ах байлаа.
Улсын харцага Т.Нармандах:
-Сүхээ заан бол яг л Хадаа аваргархуу хүүхэд шиг зантай, цайлган хүн шүү дээ. Барилдааны онцлог гэвэл цацаа цалгиа ихтэй. Нэг мэхийг гүйцэд хийж хаяхаас илүү олон дахин дутуу хийж хуурч байж тэнцвэр алдсан тал руу нь мэх хийж хаядаг онцлогтой. Жин масс тэнцүү, ирлэсэн тонгорог шиг бөх байлаа.
Монгол улсын тод манлай уяач, улсын начин Ц.Дуламсүрэн:
-Би заантайгаа 1970-аад оны дунд үеэс эхлэн насан элтэл нь дотно сайхан үерхэж явлаа. Хүнийг баян ядуу, доор дээр гэж ялгавар гаргадаггүй, хээгүй гүдэсхэн сайхан хүн шүү дээ. Уран гараатай, мэхийг бүрэн төгс хийнэ. Суурь сайтай, хөлийн гишгэдэл хүнд сайн бөхийн шинж бүрдсэн бөх шүү. Их наргианч. Би хөгтэй явдал дурсая. Манайх Төв аймгийн Өндөр довын хавьд нутаглаж байв. Нэг өдөр үдээс хойно заан маань хоёр нөхрийн хамт манайд зочлов. Орой жаахан халцгаав. Манай хүн одоо буцна, маргааш ажилтай гэж байна. Би нэг хонь бэлэглэв.Шөнө 01 цагт хөдлөх боллоо. Харанхуйд хонь ялгах хэцүү ч манай хүн аваад явна л гэж байна. Тэгэхээр нь чи өөрөө шилээд ав гэлээ. Сүхээ маань удсангүй аччихлаа гээд хөдлөв. Өглөө би хонио бэлчээж гарав. Ёстой нөгөө “Найрын ширээний ууц” жүжигт гардаг шиг сүргийн манлай тарган иргэн хонийг маань аваад явчихаж, малд нүдтэй золиг. Сүүлд энэ болсон явдлаа ярьж инээлдэнгээ би хэрвээ “нам” Сүхээд хонь бэлэглэвэл шөнө л битгий өгөөрэй” гэж цаашлуулдаг юм. Эрийн хувьд ёстой эрийн хуйх явсан юм шүү.
Үүнийг бичигч миний бие өөрийн дурсамжаас
-Миний хувиар бодвол Сүхээг сайн бөх болоход нөлөөлсөн хүчин зүйл, хүмүүс бол төрүүлж өсгөсөн аав, ээж, хань Сүрэнжав, аварга О.Балжинням, начин Л.Цэвээн, спортын гавьяат тамирчин, дасгалжуулагч Ц.Нацагдорж, улсын заан Д.Мягмар болоод “Хүч” нийгэмлэгийн бөхийн хамт олон асар их тус болсон гэж боддог. Олон газар оронд цуг явахад ханилгаа түшиг сайн, их нөхөрсөг. Би ханийх нь чанасан баяд цайг их уусан даа. Ясны хөлс гарсан, ёстой “ээжийн чанасан цай” дууг бодогдуулдаг юм.
Заан бид хоёр 1990 оны эхээр монгол бичгийн түр курст хамт суув. Монгол бичиг ч уншиж бичихэд их л төвөгтэй. Дээр нь манай хүн нутгийн аялгатайгаа хольж уншаад бантанг нь хутгана л даа. Монгол бичиг зааж байсан хурандаа Балжинням гуай “За зааныгаа үүнээс хойш самбарт гаргахаа больё. Зүгээр л бичүүлж байя” гэж билээ. Дараа нь зааны том хүү монгол бичиг заалгаж мань хүн хичээлийг нь шалгахад тусгай курс төгссөн найзын маань үүрэг ч их. Гэхдээ ерөнхийдөө “Тэгш бич” гэсэн хоёр үгийг олон хэлнэ.
Манай хүн ид үед мах жин тэнцүү, их хурдтай, уран барилдаантай, хийморьтой уран гараа дэвээтэй. Нэг цагаан сарын барилдаанд их мундаг үзсэн. Дөрөвт үлдээд “Уран хуур” уран мэхийн шагнал авч байлаа. Дэвээд гарч ирэхдээ амаа жимийгээд газар доргитол дэвслээд сүртэй шүү дээ. Олон жил үерхэж орон гэрээр нь орж гарч явсан болохоор одоо ч найзыгаа мартаж чадахгүй юм. Бурхан болохоос нь өмнө би ажил дээр нь очиж ярилцлага авахаар очтол “Өө чи нам намайг надаас илүү мэдэх юм чинь чи зохиогоод биччих” гэж байж билээ. Мөн ч хээгүй хүн дээ.
Аварга О.Балжинням надад ингэж хуучилж билээ. “Би ахыгаа өнгөрөхөд чандрыг нь нутагт нь тавьчихаад хүрэлцэн очиход Улаангомын онгоцны буудал дээр ямар их олон хүн ахтай минь салах ёс гүйцэтгэхээр очсон гэж санана. Би дотроо хэрвээ намайг өнгөрвөл ийм олон хүн ирнэ гэж үү гэж бодох, ахаараа бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрж билээ” гэсэн сэн. Удах тусмаа өнгө ордог хүн алт шиг найзынхаа гэгээн дүрийг сэтгэлдээ уулзан учирч үүнийг бичлээ. Сайн хүний үрийг сайхнаар дурсаж явахад буян заяа нь эргээд ирдэг гэдэг өвгөдийн үг яасан үнэн бэ.
А.Тэгшээ
Үзэгчид та бүхнийг бөхийн өргөөндөө ирж хүчит бөхийн барилдаанаа тухлан үзэхийг уриалж байна
ShareTweet
Өмнөх мэдээ

УЛСЫН ЗААН С.СҮХБААТАР АГСНЫ НЭРЭМЖИТ БАРИЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Дараагийн мэдээ

Довонгийн хурд галын 1 жилийн ойн нэрэмжит уралдаан боллоо

Дараагийн мэдээ
Довонгийн хурд галын 1 жилийн ойн нэрэмжит уралдаан боллоо

Довонгийн хурд галын 1 жилийн ойн нэрэмжит уралдаан боллоо

Сэтгэгдэл үлдээх

Шинэ мэдээ

Теннисний аварга шалгаруулах тэмцээнд 91 тамирчин өрсөлдлөө

Теннисний аварга шалгаруулах тэмцээнд 91 тамирчин өрсөлдлөө

03/04/2026
УВС АЙМГИЙН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ӨСВӨР ҮЕИЙН АВАРГУУД ТОДОРЛОО

УВС АЙМГИЙН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ӨСВӨР ҮЕИЙН АВАРГУУД ТОДОРЛОО

03/04/2026
Увс аймгийн баг тамирчид Баруун бүсэд тэргүүллээ

Увс аймгийн баг тамирчид Баруун бүсэд тэргүүллээ

03/04/2026
Х.Жуков: Хархираа багийн анхны операторчин

Х.Жуков: Хархираа багийн анхны операторчин

02/26/2026
Давстын сум нэгдлийн даргаар 10 жил манлайлан ажилласан ахмад

Давстын сум нэгдлийн даргаар 10 жил манлайлан ажилласан ахмад

02/26/2026

© 2025 Uvschuud.mn - Увсын мэдээллийг УВСЧУУДААС

  • Бидний тухай
  • Үйлчилгээний үнэ тариф
  • Холбоо барих

Биднийг дагаарай

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Нүүр
  • УВС 100
  • ЦАГ ҮЕ, МЭДЭЭЛЭЛ
    • Увсад өнөөдөр
      • Өнөөдрийн асуулт
      • Байр суурь
      • Сурвалжлага
      • Хов жив
    • Увсчууд подкаст
    • Хэлэлцүүлэг
    • Спортын мэдээ
      • Үндэсний спорт
      • Оюуны спорт
      • Багийн спорт
  • НИЙГЭМ
    • Улс төр
      • УИХ-ын гишүүд
      • Аймаг сумын удирдлагууд
      • Цайны цагийн зочин
      • Төлөөлөгчийн цаг
      • Аймгийн ИТХурал
      • Танилцъя
      • Сумдын ИТХурал
      • Бодлого, хөтөлбөр
    • Бүтээн байгуулалт
      • Хөдөлмөрч Увсчууд
      • Өнгөлөг Увсчууд
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Хөдөө аж ахуй
    • Байгаль орчин
    • Театрийн уран бүтээл
      • Утга зохиол
      • Сонгодог урлаг
      • Хөг эгшиг
    • Шинжлэх ухааны цаг
  • Хууль эрх зүй
    • Эрэн сурвалжлах
    • Увсчуудын сэрэмж
    • Хуулийн мэдлэг
    • Прокурорын мэдээлэл
    • Шүүхийн мэдээ
    • Баримт
  • БАЯР, НААДАМ
    • ТЭГШ ОЙН БУЛАН
      • ОЙН КОМИСС 100
      • Тариалан 100
      • ЗАВХАН 100
      • ДАВСТ 100
      • САГИЛ 100
      • ТҮРГЭН 100
      • МАЛЧИН 100
      • ӨМНӨГОВЬ 100
      • ХОВД 100
      • БӨХМӨРӨН 100
      • ТЭС 100
      • ӨНДӨРХАНГАЙ 100
      • ЗҮҮНХАНГАЙ 100
      • ХЯРГАС 100
      • ЦАГААНХАЙРХАН 100
    • УРГИЙН БАЯР 2023
      • Бундуу өвгийн үр сад
    • ОВОО ТАХИЛГА 2025
      • Цагаан эргийн овоо тахилга
      • Хөх модны овоо тахилга 2025
      • Булгийн өндөр овооны тахилга 2025
      • Цагаан толгойн овооны тахилга
      • Бадаан овооны тахилга
    • ОЙН БАЯРУУД 2025
      • АВТО ТЭЭВРИЙН САЛБАРЫН 100 ЖИЛ
      • ХОЛБООНЫ САЛБАР 100 ЖИЛ
      • МӨНХИЙН ЧАНАР ХХК 15 ЖИЛИЙН ОЙ
      • ТНХ ХХК-ИЙН 20 ЖИЛИЙН ОЙ
    • Цолны мялаалга 2025
      • МУ-ЫН ГАВЬЯАТ БАГШ М.ЖАРГАЛСАЙХАН
  • СУМУУД
    • Баруунтуруун сум
    • Бөхмөрөн сум
    • Давст сум
    • ЗАВХАН 100
      • Завхан сум
    • Зүүнговь сум
    • Зүүнхангай сум
    • Малчин сум
    • Наранбулаг сум
    • Өлгий сум
    • Өмнөговь сум
    • Өндөрхангай сум
    • Сагил сум
    • Тариалан сум
      • ТАРИАЛАН 100
      • ТАРИАЛАН ЭМНЭЛЭГ
      • ТАРИАЛАН СУМЫН СУРГУУЛЬ
      • ТАРИАЛАН СОЁЛЫН ТӨВ
    • Түргэн сум
    • Тэс сум
    • Хяргас сум
    • Улаангом сум
    • Ховд сум
    • Цагаанхайрхан сум
  • Байгууллага, Холбоод
    • Төрийн байгууллагууд
      • ОЙРАД ТЕАТР
    • УВС АЙМГИЙН МСУХ
    • САГСАН БӨМБӨГИЙН ХОЛБОО
    • АДУУЧДЫН ХОЛБОО
    • ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО
    • ЦЭНХЭР ХЯЗГААРЫН ВОЛЕЙБОЛЧИД
    • ЭРДМИЙН ЭХЛЭЛ ЕБС
      • Дурсамж, түүх, мэндчилгээ
      • Эрдмийн баяр