
3 зууны тэртээ хөдөлмөрч олны хөлс шингэж Галдан бошигт хааны санаачилгаар бий болсон газар тариалангийн усалгааны суваг нь олон үе өнгөрч цагийн аяс өөрчлөгдсөн ч Хархираа голын рашаан усаа мяралзуулан урсгаж, хадлан тариалангын талбайд үр өгөөжөө өгч, арвин их ургац хураалгасаар байна.
Тариалан сумын төвийн дэргэдүүр өнгөрөх 300 гаруй жилийн өмнө бий болсон УСАЛГААНЫ СУВАГ 2024.06 сар
Увс аймгийн ТАРИАЛАН сумын нутагт байх олон зууны өмнө цэргийн хоол хүнс бэлтгэх зорилготойгоор газар тариаланчдын гараар бүтсэн тухайн усалгааны сувгийг “БОШИГТЫН БУХ” хэмээн нутгийн ард түмэн нэрлэдэг.
Бошигтын бух хэмээн нэрлэгдэх тухайн суваг нь уулын бэлээр хөндлөн урсдаг
Алсыг харсан бүтээн байгуулалтын үнэ цэнэ ямар агуу вэ?
Сэтгэгдэл үлдээх