Толь баг нь анх 1992 онд 135 өрхийн 495 хүн амтай байгуулагдсан бөгөөд байгалийн баялаг болон үзэсгэлэнт газрууд болох Хонхоо хоо шүтлэгтэй уул Хороо, Толь зэрэг газруудад янгир, ирвэс, чоно, буга , үнэг, мануул, хярс зэрэг ан амьтан элбэг тархаж амьдардаг. Тус баг 3500 толгой малтай, бага сургууль хүн эмнэлэг, улаан булан, хүүхдийн цэцэрлэг,ясли зэрэг байгууллагуудтай Хар тарвагатайн нүүрсний уурхайг түшиглэн байгуулагдсан уул уурхай, мал аж ахуй, газар тариалан эрхэлдэг баг юм. Анхны багийн даргаар Нянгар овогтой Нямжав, Багийн ИНХ-ын даргаар Пүрэвжав нар 1992-1997 оныг хүртэл 5 жил ажилласан бөгөөд,1997-2000 онд Засаг даргаар Ж. Алтантогтох, ИНХ-ын даргаар Н.Доржоо ажиллаж байсан. Энэ үед тус баг 139 өрхийн 539 хүн амтай тухайн үеийн хуулиар тосгоны статустай болсон юм. 2000-2004 онд Засаг даргаар С. Лхагвасүрэн, ИНХ-ын даргаар Н.Доржоо, 2004-2006 он хүртэл Засаг даргаар Х.Долгор ИНХ-ын даргаар К. Алимаа 2006-2008 онд Засаг даргаар С.Лхагвасүрэн, ИНХ-ын даргаар Н.Доржоо 2008-2012 онд Ж.Алтантогтох, ИНХ-ын даргаар К. Алимаа нар тус тус ажилласан. 2008-2012 онд 54 өрх 189 хүн 4300 толгой малтай баг болсон. 2012е оноос багийн Засаг даргаар Ж. Мөнгөншагай, ИНХ-ын даргаар
Д. Батсайхан, Ш.Тогтохбаяр нар, тэргүүлэгчдээр К.Алимаа, Ж.Дамирансүрэн, Б.Гомбожав нар ажиллаж байсан. 2016-2020 онд Ж. Мөнгөншагай багийн Засаг даргаар, ИНХ-ын даргаар Ш. Цээлэйтогтох, 2021-2024 онд З. Батболд багийн Засаг дарга, ИНХ-ын даргаар Ш. Отгонбаяр ажилласан. 2025 онд З. Батболд багийн Засаг дарга, ИНХ-ын даргаар Б. Даваасүрэн нар ажиллаж байна. Багийн ИНХ-ын Тэргүүлэгчдээр Ж. Гонгоржав, Б. Галаахүү, Х. Ариунаа, Б. Мэндсайхан нар ажиллаж байна. Толь багаас сумын ИТХуралд С. Лхагвасүрэн, Т. Пүрэвдалай, Ж. Мөнгөншагай, Ж. Энхжаргал нар сонгогдон ажиллаж байна.
Хартарвагатай уурхайн 1964 онд байгуулагдахад Явар, Могойн голоос айлууд ирж суурьшсан бөгөөд анхны хүн эмнэлэг суурь тавигдсан. Багийн эмчээр Н.Доржоо 43 жил тасралтгүй ажиллаж, сувилагчаар А.Цэцэгмаа ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Түүнээс хойш Их эмч Э. Одонцоо, 2023 оноос хойш эх барих эмч Х. Ариунаа ажиллаж байна.
Толь 2024 оны жил эцсийн байдлаар 60 өрхийн 262 хүн амтай үүнээс эрэгтэй 145, эмэгтэй 117, 0-1 настай 13, 2-5 настай 29, 6-18 настай 82, 19-50 настай 108, 51-ээс дээш настай 30 иргэн байна. Үүнээс алдарт эхийн 1-р одонтой 13 алдарт эхийн 2-р одонтой 20 эх байна. Нийт малчин өрх 45, мал бүхий 5 өрхтэй, 11406 толгой малтай, үүнээс тэмээ 19, адуу 208, үхэр 500, хонь 7005, ямаа 3674 байна.
Сумын Алтан төлийн эзэд
- Гомбосүрэн Лхагва-Очир 2021 он
- Сүх Самбуу 2022 он
- Шунхай Цээлэйтогтох 2023 он
Сумын сайн малчин
- Дорж Хорлоо 2007
- Хичиг Буянжаргал 2011
- Нямаа Чонодоо 2012
- Нямаа Үрчээ 2014
- Жумдай Энхжаргал 2015
- Гаадан Болд 2016
- Сампин Ганболд 2017
- Сүх Самбуу 2018
- Гомбосүрэн Лхагва-Очир 2019
- Сампин Цэдэндамба 2020
- Жав Эрдэнэ 2020
- Буян-Орших Мэндсайхан
- Буянжаргал Гомбожав 2022
- Ургамал Отгон-Эрдэнэ 2023
Сумын Аварга хадланч
Баянбат Эрдэнэтогтох 2021
Аймгийн аварга малчин
Ж. Мөнгөншагай 2015
Ж. Энхжаргал 2017
Ж. Гонгоржав 2018
Н. Чонодоо 2019
С. Цэдэндамба 2020
С. Ганболд 2021
Аймгийн аварга хадланч
- Баянбат Эрдэнэтогтох 2023
Сумын алдарт уяач
- Шавганц Түмэн-Өлзий
- Хичиг Буянжаргал
- Анкаа Батбуян
- Сампин Цэдэндамба
- Буянжаргал Цэдэн-Иш
- Жамъян Гонгоржав
- Сосор Тэгшжаргал
- Буян-Орших Мэндсайхан
Аймгийн алдарт уяач
- Олигдоо Нүүдэл
- Хичиг Буянжаргал
- Шавганц Түмэн-Өлзий
- Жоош Сэтэн
Үндэсний бөх
- Аймгийн начин Жамъян Баянмөнх
- Сумын заан Бачаа Жамъян
- Сумын Заан Жамъян Гонгоржав
- Сумын Заан Самбуу Галмандах
- Сумын Харцага Жамъян Гонгоржав
- Сумын Харцага Түмэн-Өлзий Хадбаатар
- Сумын Начин Шавганц Түмэн-Өлзий
- Сумын Начин Самбуу Цогбадрах
- Сумын Начин Зулаа Намсрай
- Сумын Начин Түмэн-Өлзий Буянзаяа
- Сумын Начин Гонгоржав Алтан-Оргил
Төрийн одон медальтан
-Сосор Лхагвасүрэн Алтан гадас
-Хорхой Катав Алтан гадас
-Дэвээ Цээтогтох Алтан гадас
-Норжин Доржоо Хөдөлмөрийн хүндэт
-Маалинхүү Цэрэвхүү Хөдөлмөрийн хүндэт
– Жумдай Жимбэ Үйлчилгээний тэргүүний ажилтан
-Түвшин Намжилдорж уул уурхайн салбарын тэргүүн
-Катав Алимаа Эрүүл мэндийн яамны тэргүүн
-Зундуй Батболд Уул уурхайн яамны тэргүүн
Сэтгэгдэл үлдээх