Тус сум нь анх Дөрвөд далай хан аймгийн Зоригт хан хошууны “Алтан тээл” сум нэртэйгээр 1925 онд байгуулагдаж 1934 оны 10-р сарын 15-наас Тариалан сум нэртэй болсон.
Тариалан сум нь Монгол орны алс хол баруун хязгаарт оршдог. Хөхөө, Бургастай, Мянган, Хархираа, Толь, Тарвагатай баг гэсэн 6 багтай, 4012 хүн амтай, хүн амын тоогоор аймагт 4 –р байранд, нутаг дэвсгэрийн хэмжээгээр 14-р байранд ордог.
Далайн түвшинээс дээш 1100-1600 м өргөгдсөн, байгаль цаг уурын эрс тэс уур амьсгалтайГазар хөдлөлийн эрчим 2,5 балл.Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр, мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.
Увс аймгийн баруун урд хэсэгт: Улаанбаатар хотоос 1344км, Аймгийн төвөөс 31км зайд байрладаг.
Сэтгэгдэл үлдээх