Увс аймгийн Тариалан сумын Эрүүл мэндийн төвийн үүсэл хөгжил нь 1931 оноос эхлэлтэй. Тухайн үед Анхны санитараар Онолтын МИЖИД ажиллаж байсан бөөгөд ганц гэр, 55 төгрөгийн эмийн фондтойгоор үйл ажиллагаагаа эхлүүлж байсан түүхтэй.
Улмаар анхны суурь тавигдснаас хойш 10 жилийн дараа 1941 онд Сумын хүн эмнэлгийн байгууллага БАГА ЭМЧИЙН САЛБАР болон өргөжсөн. Энэ үед материаллаг бааз боловсон хүчний чадамж, эмчилгээ үйлчилгээний чанарыг боловсронгуй болгох үйлсэд бага эмчийн салбарын эрхлэгчээр Юнгэрэн, Мажигсүрэн, Чулуун, Сүхээ, Жамбал, Хайнзан, Найсал, Д.Эрэндэрэг, Элдэв-Очир, Гонгоржав нар эмч ажилчид өөрийн мэдлэг чадвар, оюун ухаанаа зориулж байжээ.
Сэтгэгдэл үлдээх