Дэлхийн Зөн ОУБ-ын Үйл ажиллагаа хариуцсан захирал хатагтай Б.Цолмон 2025 оны 1-р сарын 27-29-ны өдрүүдэд Увс аймагт айлчиллаа. Тус айлчлалын хүрээнд Увс аймагт хэрэгжиж эхлээд буй Дэлхийн Зөн-Увс орон нутгийн хөтөлбөрийн суурь судалгаа, төлөвлөлтийн талаар хэлэлцэж, аймгийн Засаг даргын дэргэд Хүүхдийн сайн сайхны зөвлөл байгуулах, аймгийн ЕБ-ын сургуулийн орчны аюулгүй байдал, хүүхэд хамгааллын чиглэлээр шинээр хэрэгжүүлэх тусгай төслийн талаар санал солилцлоо.
Сэтгэгдэл үлдээх