Ажиллаж буй орчин нөхцөлдөө сэтгэл хангалуун байх нь насны үеүдээр ялгаатай байна. GenBB үеийн ахмадуудын 76.7 хувьд, GenZ үеийн залуучуудын 48.2 хувьд нь сэтгэл ханамжийн түвшин өндөр гэж гарсан байна. Харин ажлын орчин нөхцөл хот, хөдөө орон нутгуудаар ялгаатай байдаг бөгөөд Баруун бүсийн аймгууд болон Улаанбаатар хотод амьдарч буй эмэгтэйчүүд харьцангуй сэтгэл хангалуун байна. Харин Хангайн бүсийн аймгуудад оршин суудаг эмэгтэйчүүдийн 55 хувь нь ажлын орчин нөхцөлдөө сэтгэл хангалуун бус байдаг нь судалгааны үр дүнгээр батлагджээ.
Сэтгэгдэл үлдээх