Завхан аймагт зохион байгуулагдсан 2026 оны Самбо бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээн-д Тариалан сумын ЕБС-ийн “Мөнх Хархираа” бөхийн клубийн тамирчид орон нутгийнхаа нэрийг өндөрт өргөж, бахдам амжилттай оролцлоо.
Нийт 23 байгууллагын 400 гаруй шилдэг тамирчид хүч чадал, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Тариалан сумын баг тамирчид нэгдсэн дүнгээр Мөнгөн медаль, Цомын эзэд болж, багийн амжилтаараа улсад тэргүүлэгчдийн эгнээнд багтлаа.

Тэмцээний амжилтын буухиа:
| Ангилал | Тамирчны нэр | Медаль |
| Бага нас | Ганболд Галмандах | 🥇 Алт |
| Шинэн Хишигбаяр | 🥈 Мөнгө | |
| Адьяасүрэн Буянхүү | 🥈 Мөнгө | |
| Ядамсүрэн Төгсболд | 🥉 Хүрэл | |
| Дунд нас | Дорждагва Гүррагчаа | 🥇 Алт |
| Мөнгөнсүх Цэвээнжав | 🥈 Мөнгө | |
| Зоригт Сүхбат | 🥉 Хүрэл | |
| Залуучууд | Мөнгөнсүх Цэцэгбал | 🥈 Мөнгө |
| Цэвээн Эрдэнэсоёл | 🥉 Хүрэл |
Улсын аваргууд болон медальт тамирчдыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (ИТХ), Засаг Даргын Тамгын Газар (ЗДТГ) болон ЕБС-ийн удирдлагууд баяр хүртэйгээр хүлээн авч, талархал илэрхийллээ.

Спортын амжилт гэдэг багш, шавь хоёрын нэгдмэл сэтгэл, хөлс хүчний үр шим байдаг. Тариалан сумын ‘Мөнх Хархираа’ клубийн тамирчдыг ийнхүү улсын дэвжээнд гялалзахад Г.Алтангэрэл багшийн заавар зөвлөгөө, алсын хараа гол хөшүүрэг болсон юм. Сумынхаа бахархал болсон залуу тамирчдын энэхүү ялалт нь ирээдүйн тив, дэлхийн аваргуудын эхлэл байх болтугай.

Орон нутгийнхаа нэрийг улсын дэвжээнд цуурайтуулсан залуу тамирчиддаа цаашид тив, дэлхий, олимпын наадамд төрийнхөө далбааг мандуулахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж байна!







Сэтгэгдэл үлдээх