• Бидний тухай
  • Үйлчилгээний үнэ тариф
  • Холбоо барих
Мягмар, 3 сар 10, 2026
  • Нэвтрэх
uvschuud.mn - Увсчуудын мэдээллийг нэг дороос
  • Нүүр
  • УВС 100
  • ЦАГ ҮЕ, МЭДЭЭЛЭЛ
    • Увсад өнөөдөр
      • Өнөөдрийн асуулт
      • Байр суурь
      • Сурвалжлага
      • Хов жив
    • Увсчууд подкаст
    • Хэлэлцүүлэг
    • Спортын мэдээ
      • Үндэсний спорт
      • Оюуны спорт
      • Багийн спорт
  • НИЙГЭМ
    • Улс төр
      • УИХ-ын гишүүд
      • Аймаг сумын удирдлагууд
      • Цайны цагийн зочин
      • Төлөөлөгчийн цаг
      • Аймгийн ИТХурал
      • Танилцъя
      • Сумдын ИТХурал
      • Бодлого, хөтөлбөр
    • Бүтээн байгуулалт
      • Хөдөлмөрч Увсчууд
      • Өнгөлөг Увсчууд
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Хөдөө аж ахуй
    • Байгаль орчин
    • Театрийн уран бүтээл
      • Утга зохиол
      • Сонгодог урлаг
      • Хөг эгшиг
        • АВЬЯАС 2021
        • “АВЬЯАС-2023”
    • Шинжлэх ухааны цаг
  • Хууль эрх зүй
    • Эрэн сурвалжлах
    • Увсчуудын сэрэмж
    • Хуулийн мэдлэг
    • Прокурорын мэдээлэл
    • Шүүхийн мэдээ
    • Баримт
  • БАЯР, НААДАМ
    • ТЭГШ ОЙН БУЛАН
      • ОЙН КОМИСС 100
      • Тариалан 100
      • ЗАВХАН 100
      • ДАВСТ 100
      • САГИЛ 100
      • ТҮРГЭН 100
      • МАЛЧИН 100
      • ӨМНӨГОВЬ 100
      • ХОВД 100
      • БӨХМӨРӨН 100
      • ТЭС 100
      • ӨНДӨРХАНГАЙ 100
      • ЗҮҮНХАНГАЙ 100
      • ХЯРГАС 100
      • ЦАГААНХАЙРХАН 100
    • УРГИЙН БАЯР 2023
      • Бундуу өвгийн үр сад
    • ОВОО ТАХИЛГА 2025
      • Цагаан эргийн овоо тахилга
      • Хөх модны овоо тахилга 2025
      • Булгийн өндөр овооны тахилга 2025
      • Цагаан толгойн овооны тахилга
      • Бадаан овооны тахилга
    • ОЙН БАЯРУУД 2025
      • АВТО ТЭЭВРИЙН САЛБАРЫН 100 ЖИЛ
      • ХОЛБООНЫ САЛБАР 100 ЖИЛ
      • МӨНХИЙН ЧАНАР ХХК 15 ЖИЛИЙН ОЙ
      • ТНХ ХХК-ИЙН 20 ЖИЛИЙН ОЙ
    • Цолны мялаалга 2025
      • МУ-ЫН ГАВЬЯАТ БАГШ М.ЖАРГАЛСАЙХАН
  • СУМУУД
    • Баруунтуруун сум
    • Бөхмөрөн сум
    • Давст сум
    • ЗАВХАН 100
      • Завхан сум
    • Зүүнговь сум
    • Зүүнхангай сум
    • Малчин сум
    • Наранбулаг сум
    • Өлгий сум
    • Өмнөговь сум
    • Өндөрхангай сум
    • Сагил сум
    • Тариалан сум
      • ТАРИАЛАН 100
      • ТАРИАЛАН ЭМНЭЛЭГ
      • ТАРИАЛАН СУМЫН СУРГУУЛЬ
      • ТАРИАЛАН СОЁЛЫН ТӨВ
    • Түргэн сум
    • Тэс сум
    • Хяргас сум
    • Улаангом сум
    • Ховд сум
    • Цагаанхайрхан сум
  • Байгууллага, Холбоод
    • Төрийн байгууллагууд
      • ОЙРАД ТЕАТР
    • УВС АЙМГИЙН МСУХ
    • САГСАН БӨМБӨГИЙН ХОЛБОО
    • АДУУЧДЫН ХОЛБОО
    • ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО
    • ЦЭНХЭР ХЯЗГААРЫН ВОЛЕЙБОЛЧИД
    • ЭРДМИЙН ЭХЛЭЛ ЕБС
      • Дурсамж, түүх, мэндчилгээ
      • Эрдмийн баяр
No Result
View All Result
  • Нүүр
  • УВС 100
  • ЦАГ ҮЕ, МЭДЭЭЛЭЛ
    • Увсад өнөөдөр
      • Өнөөдрийн асуулт
      • Байр суурь
      • Сурвалжлага
      • Хов жив
    • Увсчууд подкаст
    • Хэлэлцүүлэг
    • Спортын мэдээ
      • Үндэсний спорт
      • Оюуны спорт
      • Багийн спорт
  • НИЙГЭМ
    • Улс төр
      • УИХ-ын гишүүд
      • Аймаг сумын удирдлагууд
      • Цайны цагийн зочин
      • Төлөөлөгчийн цаг
      • Аймгийн ИТХурал
      • Танилцъя
      • Сумдын ИТХурал
      • Бодлого, хөтөлбөр
    • Бүтээн байгуулалт
      • Хөдөлмөрч Увсчууд
      • Өнгөлөг Увсчууд
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Хөдөө аж ахуй
    • Байгаль орчин
    • Театрийн уран бүтээл
      • Утга зохиол
      • Сонгодог урлаг
      • Хөг эгшиг
        • АВЬЯАС 2021
        • “АВЬЯАС-2023”
    • Шинжлэх ухааны цаг
  • Хууль эрх зүй
    • Эрэн сурвалжлах
    • Увсчуудын сэрэмж
    • Хуулийн мэдлэг
    • Прокурорын мэдээлэл
    • Шүүхийн мэдээ
    • Баримт
  • БАЯР, НААДАМ
    • ТЭГШ ОЙН БУЛАН
      • ОЙН КОМИСС 100
      • Тариалан 100
      • ЗАВХАН 100
      • ДАВСТ 100
      • САГИЛ 100
      • ТҮРГЭН 100
      • МАЛЧИН 100
      • ӨМНӨГОВЬ 100
      • ХОВД 100
      • БӨХМӨРӨН 100
      • ТЭС 100
      • ӨНДӨРХАНГАЙ 100
      • ЗҮҮНХАНГАЙ 100
      • ХЯРГАС 100
      • ЦАГААНХАЙРХАН 100
    • УРГИЙН БАЯР 2023
      • Бундуу өвгийн үр сад
    • ОВОО ТАХИЛГА 2025
      • Цагаан эргийн овоо тахилга
      • Хөх модны овоо тахилга 2025
      • Булгийн өндөр овооны тахилга 2025
      • Цагаан толгойн овооны тахилга
      • Бадаан овооны тахилга
    • ОЙН БАЯРУУД 2025
      • АВТО ТЭЭВРИЙН САЛБАРЫН 100 ЖИЛ
      • ХОЛБООНЫ САЛБАР 100 ЖИЛ
      • МӨНХИЙН ЧАНАР ХХК 15 ЖИЛИЙН ОЙ
      • ТНХ ХХК-ИЙН 20 ЖИЛИЙН ОЙ
    • Цолны мялаалга 2025
      • МУ-ЫН ГАВЬЯАТ БАГШ М.ЖАРГАЛСАЙХАН
  • СУМУУД
    • Баруунтуруун сум
    • Бөхмөрөн сум
    • Давст сум
    • ЗАВХАН 100
      • Завхан сум
    • Зүүнговь сум
    • Зүүнхангай сум
    • Малчин сум
    • Наранбулаг сум
    • Өлгий сум
    • Өмнөговь сум
    • Өндөрхангай сум
    • Сагил сум
    • Тариалан сум
      • ТАРИАЛАН 100
      • ТАРИАЛАН ЭМНЭЛЭГ
      • ТАРИАЛАН СУМЫН СУРГУУЛЬ
      • ТАРИАЛАН СОЁЛЫН ТӨВ
    • Түргэн сум
    • Тэс сум
    • Хяргас сум
    • Улаангом сум
    • Ховд сум
    • Цагаанхайрхан сум
  • Байгууллага, Холбоод
    • Төрийн байгууллагууд
      • ОЙРАД ТЕАТР
    • УВС АЙМГИЙН МСУХ
    • САГСАН БӨМБӨГИЙН ХОЛБОО
    • АДУУЧДЫН ХОЛБОО
    • ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО
    • ЦЭНХЭР ХЯЗГААРЫН ВОЛЕЙБОЛЧИД
    • ЭРДМИЙН ЭХЛЭЛ ЕБС
      • Дурсамж, түүх, мэндчилгээ
      • Эрдмийн баяр
No Result
View All Result
uvschuud.mn - Увсчуудын мэдээллийг нэг дороос
No Result
View All Result
Нүүр хуудас Бусад

ИТГЭЛ, СЭТГЭЛ ДЭЭР “УРГУУЛСАН” БАХАРХЛЫН ТҮҮХ

03/10/2026
Ангилал: Бусад, НИЙГЭМ, Онцлох, ЦАГ ҮЕ, МЭДЭЭЛЭЛ
0
ИТГЭЛ, СЭТГЭЛ ДЭЭР “УРГУУЛСАН” БАХАРХЛЫН ТҮҮХ

Үндэсний үйлдвэрлэгч “Грийн групп” 21 аймгийн бахархалт түншүүдээ танилцуулж байна. Энэ удаад  Увс аймгийн Тэс суманд 20 гаруй жил бизнес эрхэлж буй Н.Цэндхүүг онцолж байна.

“Сумын төв явж, ойр зуурын юмаа бэлдье, байз. Шууд Хараагийн дэлгүүрт очъё. Тэднийд л бүгд байгаа даа. Нэг дороос аваад гарахад амар…”,  “…Тэрийгээ яадаг юм билээ. Ер нь, Цэндхүү эгчтэй орж уулзъя. Тэгэхэд учир нь олдоно доо, нэг шийдэл хэлнэ дээ…”.

Ийм элгэмсүү яриа ялангуяа, малчдын дунд их өрнөнө. Энэ бол Улаанбаатар хотоос 1500 км, аймгийн төвөөсөө 160 км-ийн алсад байх, Монгол орны баруун хязгаар Увс аймгийн Тэс сум. Гэр бүлээрээ бизнес эрхэлдэг Ц.Долгио, Н.Цэндхүү нар найман нэрийн дэлгүүрээ ажиллуулаад олон жил болжээ. Энэ хугацаанд тэд зүгээр ч нэг бизнес эрхлэгч байсангүй. Харилцагч, үйлчлүүлэгчдийнхээ дотны зөвлөгч, туслагч нь болж, олны итгэлийг хүлээжээ. Ёстой л дуунд гардаг шиг “…Орсон гарсанд дуутай, цайтай” хүмүүс дээ” хэмээн сумынхан нь ярих аж. Ийм л хүндлэл, хүрээллийг тэд тууштай хөдөлмөрийнхөө үр дүнд бий болгожээ.

“ТҮЦ”-НЭЭС ЭХЭЛСЭН БИЗНЕС

2000 он. Тэс сумын төвд дэлгүүр тоотой хэдхэн байсан цаг.  Лангуун дээрх барааны нэр төрөл ч олон биш. Машин техник ч  ховор.  Хөдөөгийн малчид сумынхаа төв рүү гарч ирээд, хэрэглээний юмсаа мориндоо ганзагалаад буцна.  Дотоодын зах зээлд импортын бүтээгдэхүүн дөнгөж л нэвтэрч эхэлж байлаа. Энэ үед эднийх бизнесээ эхлүүлжээ. Сумын холбооны газрын хариуцлагатай албанд 10 гаруй жил тасралтгүй ажилласан Н.Цэндхүү “Ер нь, ханьтайгаа хамт хувиараа бизнес хийе” гэж зориглосон нь буруу шийдвэр байсангүй.  Эхэндээ ТҮЦ ажиллуулж, улмаар хоёр жилийн дараа гэхэд дэлгүүрээ нээсэн байна.

Тухайн үед зам харгуй муу, аймгийн төвөөс Улаанбаатар орох гэж 2-3 хоног болно. Ийм нөхцөлд ойр ойрхон Улаанбаатар явна гэдэг амар даваа биш тул жилдээ тоотой хэдэн удаа л явж, бараагаа татдаг байжээ.  Харин өнөөдөр хот хоорондын дэд бүтэц, нийгмийн хөгжлөө дагаад 26 жилийн өмнөх энэ дүр зураг эрс өөрчлөгдсөн. Хөдөөгийнхний хэрэглээ аль хэдийнэ хотынхтой ижил түвшинд хүрч, “Тэс Цагаан толгой” компанийн хамт олон ч сумандаа жишиг  худалдаа, үйлчилгээний байгууллага болжээ. Үүдээр нь яваад оронгуут, лангуун дээр эгнүүлэн тавьсан үндэсний үйлдвэрлэлийн бараанууд, зах зээлд нэвтрээд сар ч болоогүй цоо шинэхэн бүтээгдэхүүнүүд гээд ёстой л “байхгүй юм байхгүй” ажээ.

Өнөөдрийн байдлаар, эднийх өргөн хэрэглээний бүхий л төрлийн барааагаар хэрэглэгчдээ хангаж, үндэсний 10 орчим томоохон компанитай хамтран ажиллаж байна.  2006 онд сумын шилдэг бизнесмэн, 2014 онд сумын тэргүүний аж ахуйн нэгж, 2017 онд шилдэг татвар төлөгч, 2024 онд Аймгийн Тэргүүний Худалдаа үйлчилгээний байгуулага шагналыг тус тус хүртсэн гээд амжилтыг нь тоочвол урт жагсаалт гарна.

“АЯГАНЫ ХАРИУ ӨДӨРТӨӨ, АГТНЫ ХАРИУ ЖИЛДЭЭ…”

Аав, ээжийн багаас өвлүүлсэн эрдэм гэдэг хүний амьдралын луужин болдог. Анхны ажлын гараа ч арилшгүй бат бөх суурь болж явдаг. Баялаг бүтээгч Н.Цэндхүү ч мөн ийм л замналаар өөрийн түүхээ бичсэн байна. “Хөдөлмөрч бай. Бусдад тус дэмтэй яв. Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ гэдэг үгийг санаж яв” гэсэн хоёр буурлынхаа үгийг тэр амьдралын гол философио болгожээ. “Гэрт хүн ороод ирэхэд суух сандал хувцасны шкафны урдуур жирийж байх ёстой…” Энэ бол түүний ээжийнх нь хэлж сургасан үг. Энгийн мэт сонсогдовч, бусдыг хүндлэх, эмх цэгцтэй байх зэрэг олон чухал чанар энэ үгэнд багтана. Аав ээжийн хүнээр хүн хийх их ухаан, зарчмыг сануулсан сургааль үгс, үлгэрлэл охиныхоо ирээдүйг сайнаар зурсан нь дамжиггүй.

 

1986 он. Н.Цэндхүү наймдугаар ангиа төгсөөд, Холбооны сургалтын төвийн Радио техникийн ангид дөрвөн жил сурахаар Улаанбаатар хотыг зорив. “Сумандаа л ажиллаж амьдарч, гэр бүл зохионо шүү, охин минь” гэсэн аав ээжийн захиас байсан тул тэр үгнээс нь зөрсөнгүй. 1992 оны нэгдүгээр сараас шинэхэн төгсөгч Тэс сумынхаа холбооны газарт ажиллахаар эргээд иржээ. Тухайн үеийн харилцаа холбоо, мэдээллийн салбар гэдэг маш хариуцлагатай, чухал үүрэг гүйцэтгэдэг, ёстой л сумын “амин судас” байсан гэж хэлж болно. Учир нь, сум руу ирж байгаа дуудлага, цахилгаан, хэл чимээ болгон л сумын холбоогоор дамждаг байсан үе. “Тэр хүнийг тэдэн цагаас сумын холбоон дээр бэлэн байлгаарай” гэсэн цахилгаан ирэхэд цагтай уралдаж, гэрт нь хэл хүргэнэ. Хүний амьдралд баяртай, гунигтай мэдээ ээлжлэн ирэхийн алийг тэр гэх вэ. Тэр тоолонд сумын холбооны ажилтнууд гэдэг “Сэтгэл зүйчийн үүргийг гүйцэтгэдэг байжээ” гэмээр…

Ингэж л, үдэш орой, халуун хүйтний алинд нь ч “шогшиж” л байдаг, алдаа гаргах эрхгүй ажил нь түүнд ирээдүйд хийх олон сайхан зүйлийн үүд хаалгыг нь нээж, туршлага, санаа сэдлийг өгчээ. Тэр “Холбооны Цэндхүү” хэмээн дуудуулж, сумаа мэдээллээр хангах бахархалтай ажилд хамт олонтойгоо зүтгэж явахдаа “Ер нь бизнесийн салбарт үзээд алдахад буруудахгүй юм байна. Ийм боломж байдаг юм байна” гэдгийг соргогоор олж харж байжээ. Бас, хариуцлага, хүн чанар гэдэг энэ амьдралд ямар чухал болохыг өөртөө дахин нэг сануулж, алсын замд залуур болох сайн сайхан бүхнийг сумын холбооны, халуу дүүгсэн тэр л байшингаасаа, хамт олноосоо өвөртлөөд гарчээ.

ҮНЭГҮЙ ТАВАН “БАРИЛГАЧИН”

Бизнес эрхлэгч байна гэдэг амаргүй, сорилттой. Хальтхан харахад, хүний нүдэнд мөнгөө тоолоод, лангууны ард бие амар сууж байгаа мэт санагдаж мэднэ. Гэвч үнэндээ тийм биш.  Энэ бүхний ард хөлсөө урсгасан, борви бохисхийх завгүй өдөр хоногууд байдаг билээ. Эднийх ч яг л энэ  жишгээр төдийгөөс өдий хүртэл амжилт бүхнийхээ тоосгыг нэг нэгээр нь давхарлан өрж иржээ. Хоёулхнаа бараагаа татахаар явж байхад машин нь  элс, шаварт суух, хээр гадаа хонож өнжихөөс өгсүүлээд бэрхшээл юу эс тохиолдох билээ. “Замдаа дахиж битгий л саатаасай. Энэ шөнөдөө багтаад гэртээ хүрчих юм сан. Хүүхдүүд дээрээ хурдан очих юм сан” гэж залбирч явсан өдрүүд ч олон.

Тэрээр ярихдаа “… Би сайхан аав ээжийнхээ сургааль буян, сайн ханийнхаа халамж хайр, бурхнаас заяасан гурван сайхан хүүгийнхээ түшиг нөмрөөр өдий зэрэгтэй яваа. Хань маань цагдаагийн байгууллагаас тэтгэвэртээ гарсан. Бид хоёр хоёулаа онцгой алба, онцгой объектод ажиллаж байлаа шүү дээ. Үүр цүүр, шөнө дөлөөр ч хоёулаа ажилдаа дуудагдаад л явна. Тэр хэрээр гурван хүү маань ч багаасаа биеэ дааж, аав ээж хоёртоо их дэмтэй явж ирсэн.  Том хүү маань одоо миний санхүүгийн зөвлөгч. “Ээж ээ, та үнэхээр зоригтой, ямар ч шийдвэрийг эргэлзээгүй хурдан гаргаж чаддаг. Бас их азтай хүн шүү” гэж намайг урамшуулж, хүч өгч байдагт нь баярладаг.

Шавар зуурсан ч, тоосго өрсөн ч л бид  тавуулаа зэрэг гараад дайрчихна шүү дээ. Хүнд хөлсийг нь өгөөд байшингаа бариулсан ч л бид тав тэнд хүрзтэйгээ зогсож л байдаг байлаа. Өөрсдийгөө “Үнэгүй таван барилгачин” гээд л ярьж, инээлдэнэ. Ер нь хүнээр юм хийлгэж авч байна гээд гараа халааслаад зогсох утгагүй хэрэг. Дуу нэгтэй, дэмтэй урагшилж л байж л ажил бүтнэ шүү дээ.

Гэр бүлээс гадна, миний байнга талархаж  явдаг хамгийн чухал хүмүүсийн маань нэг бол манай үе үеийн ажилтнууд. Тэд маань эв нэгдэлтэй, нэг зорилготой ажиллаж ирсний хүчинд ажил маань урагштай, бүтээмж сайтай байдаг. Ер нь, боломж нь л олдвол ажилтнуудынхаа нийгмийн асуудалд нь анхаарчих юм сан, ар гэрт нь санаа тавьчих юм сан гэсэн сэтгэлээр ханддаг. Бизнес эрхлэгч хүний хамгийн чухал чанар энэ байх ёстой. Суурь зарчим бол хүнээ боддог байх” гэсэн юм.

“БИЗНЕС ЭРХЭЛНЭ ГЭДЭГ ЗӨВХӨН ОЛОХЫН, АВАХЫН НЭР БИШ…

 

 

 

 

 

 

 

 

 

 

Тэр байн байн “Олон түмнийхээ буянд, олныхоо итгэлээр сайн сайхан л явна” хэмээн ярих нь бусдад талархаж чаддаг, өгөөмөр сэтгэлээр гараа сунгаж мэддэг хүн болохыг нь илтгэнэ. Ганцхан жишээ дурдахад, 2023 оны өвөл Тэс суманд цас их унажээ. Мал бэлчээрт гарахад хэцүүхэн болоод ирж. Тэр үед эднийх сумынхаа 1500 орчим малчин өрхөд нийт 60 сая төгрөгийн хивгийг сэтгэлийн хандив болгон үнэгүй тараасан байна.

Энэ талаар түүнээс асуухад “Манай гэр бүл олж байгаагийнхаа хэрээр буцаагаад өгөх юм сан гэж хичээж явдаг. Бид хоёр үр хүүхдүүддээ ч тэгж захидаг. Бизнес гэдэг зүгээр л нэг ашиг олохын нэр биш. Иймээс ч би бараа бүтээгдэхүүнийхээ үнийг аль болох л хямдаар тогтоохыг эрмэлздэг. “Хэт өндөр үнэ тогтоохгүй” гэсэн зарчим барьж ирсэн. Олон түмнээр хүрээлүүлж, олны хүчээр урагшилж байгаагийнхаа хувьд, яавал үйлчлүүлэгчдэдээ, сумынхандаа тусалж болох вэ” гэж их боддог юм. Тэр үед нутгийн малчдадаа малынх нь нэг өдрийн “хоолыг” нь ч болтугай би өгөх ёстой” гэдэг сэтгэлээр л хандсан. Мал, малчид байхгүй бол юу болох вэ…” хэмээн даруухан хариуллаа.

“МАНАЙ ХӨДӨӨД ХУДАЛЧ ХҮН БАЙДАГГҮЙ ЮМ”

Ер нь, бизнес эрхлэгч Ц.Долгио, Н.Цэндхүү нар ганц жилийн зуднаар ч гэлтгүй, болж л өгвөл бусдад тусалж, боломж олгож явдаг хүмүүс гэдгийг Тэс сумынхан ярих юм билээ. Заримдаа мал, махны үнэ унаж, түүхий эд борлохгүй, хэцүүдэх үе бишгүй л гарна. Малчдын орлого тасалдаад ирэхээр зээлээ төлж чадахгүйд хүрнэ. Учир байдлаа хэлээд ирсэн хүмүүсийн банкны зээлийг тэд төлж өгөөд, хавар ноолуураа самнасны дараа өгөөрэй” гээд явуулж байсан тохиолдол ч олон байжээ. Тэрээр “Манай суманд хүмүүсийн итгэлцэл их сайн. Худал хэлдэг хүн байдаггүй юм. “За” гэвэл “ёо”-гүй.  Хэлсэн ярьсандаа байдаг.  Хүнд мөнгө төгрөггүй тулгамдах, хэцүүдэх үе гарахын алийг тэр гэх вэ. Би ер нь зээл өгөхөөс аль болох татгалздаггүй.  Насаараа санхүүгийн чиглэлээр ажилласан, алтан хөрш Нямжав ах маань надад нэг удаа “Чи яасан их зээл өгдөг нөхөр вэ. Энэ хүмүүс чинь хавар яг буцааж өгөх юм уу? Ингэж хамаагүй зээл өгөөд байвал дампуурна шүү” гээд, сайхан сэтгэлээр анхааруулж хэлж байж билээ. Ер нь, зээл өгнө гэдэг харилцагчдадаа итгэж байна гэсэн үг л дээ. Тэр хүмүүс ч надад итгэж байна. Ийм харилцан итгэлцэл дээр л олон жилийн түншийн, дэмтэй тустай харилцаа бий болж байдаг юм байна” хэмээн инээмсэглэв.

ИТГЭЛТ “МЕНТОР”

Сумын дэлгүүр бол ёстой л нэг амьд харилцаа “буцалж” байдаг газар. Баяр ёслол дөхөөд ирэхээр хүний хөдөлгөөн улам л нэмэгдэнэ. Энэ л бужигнаан дунд “Цэндхүү эгч ээ, яавал дээр вэ…” гээд зориод ирэх хүмүүс ч цөөнгүй.  Энэ бүхэнд тэр харилцан ярилцаж, зөвлөхийг нь зөвлөөд явахыг хичээнэ. Ялангуяа, залуу өрхүүдэд  “Танай хүүхдүүд бага балчир байна. Мөнгөө бага багаар хадгалж, хуримтлал үүсгэх нь чухал шүү. Өрхийн санхүүгээ зөв хөтлөөрэй” гэх мэтээр дотно, аминчхан яриа ч өрнүүлээд амжина.  Бүр болоогүй “Мөнгөө танд хадгалуулмаар байна” гээд ч хүмүүс хүрээд ирдэг байсан аж. Энэ бол хүмүүс банкны хаяг мэдэхгүйдээ биш, хадгаламжийн өгөөжийг ойлгохгүйдээ биш, Цэндхүү гэдэг хувь хүнд юу юунаас илүү итгэдэгтээ тэгж байгаа хэрэг. Бусдад өгч байгаа сэтгэл, тус гэдэг зөвхөн мөнгөөр, аль эсвэл эд зүйлээр хэмжигдэхгүйн жишээ нь ч энэ юм болов уу…  Түүнтэй энэ талаар ярилцан суухад “Хүнд итгэл өгнө гэдэг, эргээд хүнээс итгэл, хүндлэл хүлээнэ” гэдэг сайхан юм даа гэсэн бодол төрж байлаа. Тэр үнэхээр л сумынхаа хаана, хэнд юу хэрэгтэйг мэдэж, мэдэрч байдаг, сумынхныхаа амьдрал ахуйг шууд л хараад “уншдаг”, дотны зөвлөгч, итгэлт “ментор” нь юм байна.

ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭГДЭХҮҮНҮҮДЭД ХЭРЭГЛЭГЧИД АМ САЙТАЙ, СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙДАГ.

Тэс сум 5 мянга гаруй хүн амтай. Хэдийгээр аймгийн төвөөс алслагдсан ч гэлээ 12 баг, 2 бригадын төвтэй, бизнесийн өнцгөөс харахад хэрэглэгч, идэвхжил ихтэй сум. “Нэг үеэ бодвол бүх юм амар хялбар болж байна. Сумын худалдаа эрхлэгчид утсаараа, онлайнаар бараагаа захиалдаг болчихлоо. Үндэсний үйлдвэрлэгчид ч орон нутагт, аймгийн төвүүдэд бараагаа олон нэр төрлөөр нь өөрсдөө авчраад өгчхөж байна. Ямар л шинэ бүтээгдэхүүн худалдаанд гарлаа л гэнэ. Хэд хоногийн дараа л гэхэд энд бэлэн. Манайд хугацаа нь дууссан хугацаа дөхсөн бараа огт байдаггүй” гэж “Цагаан толгой” дэлгүүрийнхэн ярьж байна.


Мөн “Манай чухал түншүүдийн нэг нь Грийн групп. Эдний бүхий л нэр төрлийн бүтээгдэхүүнийг манайх худалдаалдаг. Чанартай, шинэ барааг яг л хугацаандаа нийлүүлдэг болохоор найдвартай түнш маань болж чадсан. Ер нь, үндэсний үйлдвэрлэгчид маань эрүүл, эко, инноваци шингэсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж чадаж байна. Үүний тод жишээ бол Грийн группийн бүтээгдэхүүнүүд. “Талын монгол” борцтой шөлнөөс авахуулаад бүтээгдэхүүний төрөлжилт, сонголт өргөнтэй болохоор хүмүүс дуртай авч хэрэглэдэг болсон. Хамгийн гол нь, мал төллөж эхэлж байгаа энэ хаврын цагт хурдан болдог, цаг зав хэмнэх хоол хүнс, бүтээгдэхүүнийг малчид их авдаг, борлуулалт маш сайтай байдаг. Ер нь, энэ мэтээр манай суманд үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнүүд хүмүүсийн гол хэрэглээ болчихлоо. Одоо харин аймгийн төв, сум хооронд засмал замтай болоод, дэд бүтэц хөгжчихвөл улам л амар болно доо” гэсэн юм.

ТЭР, ТЭД ҮНЭ ЦЭНИЙГ БҮТЭЭГЧИД

“Нүдээрээ даруухан инээж, хүн болгонтой л элгэмсүү харилцан мэндлэх Цэндхүү эгч. “За, үгүй”-гээ түс тас хэлчихдэг Цэндхүү эгч. Арай хатуудуулчихав уу даа” гээд араас утасдах Цэндхүү эгч… Хэзээд, хэнтэй ч нэг л зангаараа Цэндхүү эгч”. Сумынхан нь түүнийг ингэж тодорхойлж байна.4

Ингэж л тэр, тэд сумаа хүнс, бараагаар хангах, үйлдвэрлэгчдийг хэрэглэгчтэй нь холбох бахархал, үнэ цэнийг шингээсэн ажлаа сэтгэл тэнэгэр үргэлжлүүлж явна. Бизнес гэдэг хүн чанар, хүндлэл, итгэлцэл- ойлголцол, хариуцлага, ёс зүй билээ…

ShareTweet
Өмнөх мэдээ

Баруун бүсийн мэдээлэл зүйн олимпиадын шилдгүүд тодорлоо

Сэтгэгдэл үлдээх

Шинэ мэдээ

ИТГЭЛ, СЭТГЭЛ ДЭЭР “УРГУУЛСАН” БАХАРХЛЫН ТҮҮХ

ИТГЭЛ, СЭТГЭЛ ДЭЭР “УРГУУЛСАН” БАХАРХЛЫН ТҮҮХ

03/10/2026
Баруун бүсийн мэдээлэл зүйн олимпиадын шилдгүүд тодорлоо

Баруун бүсийн мэдээлэл зүйн олимпиадын шилдгүүд тодорлоо

03/09/2026
Теннисний аварга шалгаруулах тэмцээнд 91 тамирчин өрсөлдлөө

Теннисний аварга шалгаруулах тэмцээнд 91 тамирчин өрсөлдлөө

03/04/2026
УВС АЙМГИЙН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ӨСВӨР ҮЕИЙН АВАРГУУД ТОДОРЛОО

УВС АЙМГИЙН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ӨСВӨР ҮЕИЙН АВАРГУУД ТОДОРЛОО

03/04/2026
Увс аймгийн баг тамирчид Баруун бүсэд тэргүүллээ

Увс аймгийн баг тамирчид Баруун бүсэд тэргүүллээ

03/04/2026

© 2025 Uvschuud.mn - Увсын мэдээллийг УВСЧУУДААС

  • Бидний тухай
  • Үйлчилгээний үнэ тариф
  • Холбоо барих

Биднийг дагаарай

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Нүүр
  • УВС 100
  • ЦАГ ҮЕ, МЭДЭЭЛЭЛ
    • Увсад өнөөдөр
      • Өнөөдрийн асуулт
      • Байр суурь
      • Сурвалжлага
      • Хов жив
    • Увсчууд подкаст
    • Хэлэлцүүлэг
    • Спортын мэдээ
      • Үндэсний спорт
      • Оюуны спорт
      • Багийн спорт
  • НИЙГЭМ
    • Улс төр
      • УИХ-ын гишүүд
      • Аймаг сумын удирдлагууд
      • Цайны цагийн зочин
      • Төлөөлөгчийн цаг
      • Аймгийн ИТХурал
      • Танилцъя
      • Сумдын ИТХурал
      • Бодлого, хөтөлбөр
    • Бүтээн байгуулалт
      • Хөдөлмөрч Увсчууд
      • Өнгөлөг Увсчууд
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Хөдөө аж ахуй
    • Байгаль орчин
    • Театрийн уран бүтээл
      • Утга зохиол
      • Сонгодог урлаг
      • Хөг эгшиг
    • Шинжлэх ухааны цаг
  • Хууль эрх зүй
    • Эрэн сурвалжлах
    • Увсчуудын сэрэмж
    • Хуулийн мэдлэг
    • Прокурорын мэдээлэл
    • Шүүхийн мэдээ
    • Баримт
  • БАЯР, НААДАМ
    • ТЭГШ ОЙН БУЛАН
      • ОЙН КОМИСС 100
      • Тариалан 100
      • ЗАВХАН 100
      • ДАВСТ 100
      • САГИЛ 100
      • ТҮРГЭН 100
      • МАЛЧИН 100
      • ӨМНӨГОВЬ 100
      • ХОВД 100
      • БӨХМӨРӨН 100
      • ТЭС 100
      • ӨНДӨРХАНГАЙ 100
      • ЗҮҮНХАНГАЙ 100
      • ХЯРГАС 100
      • ЦАГААНХАЙРХАН 100
    • УРГИЙН БАЯР 2023
      • Бундуу өвгийн үр сад
    • ОВОО ТАХИЛГА 2025
      • Цагаан эргийн овоо тахилга
      • Хөх модны овоо тахилга 2025
      • Булгийн өндөр овооны тахилга 2025
      • Цагаан толгойн овооны тахилга
      • Бадаан овооны тахилга
    • ОЙН БАЯРУУД 2025
      • АВТО ТЭЭВРИЙН САЛБАРЫН 100 ЖИЛ
      • ХОЛБООНЫ САЛБАР 100 ЖИЛ
      • МӨНХИЙН ЧАНАР ХХК 15 ЖИЛИЙН ОЙ
      • ТНХ ХХК-ИЙН 20 ЖИЛИЙН ОЙ
    • Цолны мялаалга 2025
      • МУ-ЫН ГАВЬЯАТ БАГШ М.ЖАРГАЛСАЙХАН
  • СУМУУД
    • Баруунтуруун сум
    • Бөхмөрөн сум
    • Давст сум
    • ЗАВХАН 100
      • Завхан сум
    • Зүүнговь сум
    • Зүүнхангай сум
    • Малчин сум
    • Наранбулаг сум
    • Өлгий сум
    • Өмнөговь сум
    • Өндөрхангай сум
    • Сагил сум
    • Тариалан сум
      • ТАРИАЛАН 100
      • ТАРИАЛАН ЭМНЭЛЭГ
      • ТАРИАЛАН СУМЫН СУРГУУЛЬ
      • ТАРИАЛАН СОЁЛЫН ТӨВ
    • Түргэн сум
    • Тэс сум
    • Хяргас сум
    • Улаангом сум
    • Ховд сум
    • Цагаанхайрхан сум
  • Байгууллага, Холбоод
    • Төрийн байгууллагууд
      • ОЙРАД ТЕАТР
    • УВС АЙМГИЙН МСУХ
    • САГСАН БӨМБӨГИЙН ХОЛБОО
    • АДУУЧДЫН ХОЛБОО
    • ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО
    • ЦЭНХЭР ХЯЗГААРЫН ВОЛЕЙБОЛЧИД
    • ЭРДМИЙН ЭХЛЭЛ ЕБС
      • Дурсамж, түүх, мэндчилгээ
      • Эрдмийн баяр