Ховд, Говь-Алтай, Завхан, Увс, Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагуудын мэдээлэл зүйн хичээлийн олимпиад 2026 оны 03 дугаар сарын 05-07-ны өдрүүдэд Увс аймгийн Улаангом политехник коллеж дээр амжилттай зохион байгуулагдлаа.
Тус олимпиадад баруун бүсийн таван аймгийн нийт 60 багш, суралцагч оролцож, мэдлэг оюун, ур чадвараа сорин өрсөлдсөн байна. Олимпиад багшийн төрөл, ахлах ангийн төрөл, дунд ангийн төрөл гэсэн гурван ангиллаар зохион байгуулагдсан бөгөөд ангилал бүрт 20 оролцогч өрсөлдлөө.
Багшийн төрөлд:
- 1-р байр – Ц.Цэдэвсүрэн (119 оноо), Увс аймаг, ЕБ-ын 1-р сургууль
- 2-р байр – Ч.Батжаргал (100 оноо), Увс аймаг, ЕБ-ын 2-р сургууль
- 2-р байр – Д.Баасанжав (83 оноо), Ховд аймаг, Цаст-Алтай ЕБС
- 3-р байр – Айымбек (55 оноо), Баян-Өлгий аймаг, Алтай сумын ЕБС
- 3-р байр – Дагийранз (54 оноо), Говь-Алтай аймаг, Тонхил сумын ЕБС
- 3-р байр – Дауирбек (36 оноо), Баян-Өлгий аймаг, ЕБС
Ахлах ангийн төрөлд:
- 1-р байр – Б.Түвшинжаргал (200 оноо), Увс аймаг, Зүүнговь ЕБС
- 1-р байр – Б.Лхагваа (200 оноо), Увс аймаг, Эрдмийн эхлэл ЕБС
- 2-р байр – Э.Төгөлдөр (64 оноо), Завхан аймаг, Дэвшил ЕБС
- 3-р байр – Э.Хишигбаатар (39 оноо), Ховд аймаг, Алтай сумын ЕБС
- 3-р байр – У.Энхсаруул (39 оноо), Ховд аймаг, Цаст-Алтай ЕБС
- 3-р байр – Б.Манлай (25 оноо), Ховд аймаг, Мөст сумын ЕБС
Дунд ангийн төрөлд:
- 1-р байр – А.Оюунхишиг (114 оноо), Увс аймаг, Улаангом политехник коллеж
- 1-р байр – Н.Ган-Эрдэнэ (114 оноо), Увс аймаг, ЕБ-ын 2-р сургууль
- 2-р байр – С.Төгсжаргал (113 оноо), Ховд аймаг, Прогресс ЕБС
- 3-р байр – Б.Тэмүүлэн (100 оноо), Увс аймаг, ЕБ-ын 2-р сургууль
- 3-р байр – М.Елик (100 оноо), Баян-Өлгий аймаг, ЕБС
- 3-р байр – Б.Азбаяр (100 оноо), Ховд аймаг, Цаст-Алтай ЕБС
- 3-р байр – С.Жигер (100 оноо), Баян-Өлгий аймаг, Эмпати ЕБС
- 3-р байр – М.Мөнхбат (100 оноо), Завхан аймаг, Дэвшил ЕБС
- 3-р байр – Ц.Мянганбаяр (100 оноо), Ховд аймаг, Цаст-Алтай ЕБС
- 3-р байр – Ч.Мөнгөнчимэг (100 оноо), Увс аймаг, ЕБ-ын 3-р сургууль
- 3-р байр – Д.Тэгшээ (100 оноо), Завхан аймаг, Дэвшил ЕБС
- 3-р байр – Н.Билгүүнтунгалаг (100 оноо), Завхан аймаг, МУИС Ахлах сургууль
Баруун бүсийн мэдээлэл зүйн олимпиад нь сурагч, багш нарын мэдээллийн технологийн мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, харилцан туршлага солилцох чухал арга хэмжээ болж өнгөрлөө.
Тус олимпиадын ерөнхий зохион байгуулагчаар Увс аймгийн Засаг даргын Тамгын газар, Увс аймгийн Боловсролын газар, Улаангом политехник коллеж болон Увс аймгийн мэдээлэл зүйн багш нар ажиллалаа.










Сэтгэгдэл үлдээх