Улаангом. Увс аймгийн “Онцгой хүү” даамын холбооноос зохион байгуулж буй 2026 оны чансааны оноо цуглуулах хоёрдугаар тэмцээн амжилттай болж өнгөрлөө. Тус тэмцээнд нийт 63 тамирчин оюун ухаан, уран нүүдлээрээ уралдан өрсөлдсөн юм.
Тэмцээнийг зохион байгуулах таатай орчин нөхцөлөөр хангасан 3 дугаар сургуулийн хамт олонд зохион байгуулагчид болон тамирчдын зүгээс талархал илэрхийлэв.

🏆 Тэмцээний шилдгүүд
| Ангилал | Тэргүүн байр (I) | Дэд байр (II) | Гутгаар байр (III) |
| Эрэгтэй | Ц.Шинэбаян (1-р сургууль) | Б.Маргад-Эрдэнэ (1-р сургууль) | У.Ариунболд (1-р сургууль) |
| Эмэгтэй | Б.Сансармаа (3-р сургууль) | Н.Номинзаяа (1-р сургууль) | Б.Мөнхбаяр (3-р сургууль) |
Өсвөр үе (U10 & U8):
-
U10 Эрэгтэй: 1. Ч.Энххүсэл (1-р сургууль), 2. Б.Билгүүн (1-р сургууль)
-
U10 Эмэгтэй: 1. Б.Мөнхжин (1-р сургууль), 2. У.Амингоо (1-р сургууль)
-
U8 Эрэгтэй: 1. С.Гантөгс (2-р сургууль), 2. М.Мөнхмөрөн (3-р сургууль)
-
U8 Эмэгтэй: 1. У.Тэргэл (3-р сургууль), 2. Э.Марал-Эрдэнэ (1-р сургууль)
🎖️ Зэргийн болзол хангасан тамирчид
Тэмцээний үеэр амжилтаа ахиулж, Спортын зэргийн болзол хангасан тамирчдад үнэмлэхийг нь гардуулан өглөө.
-
I зэргийн болзол: Б.Шүр-Эрдэнэ
-
III зэргийн болзол: Б.Баттогтох, Ө.Очир-Эрдэнэ, Э.Тэмүүлэн, Э.Марал-Эрдэнэ, Б.Буянзаяа, С.Ган-Эрдэнэ.
🎗️ Түүхт 60 жилийн ойн медальтнууд
Монгол улсад даамын спорт үүсэж хөгжсөний 60 жилийн ойн хүндэт медалиар дараах хүмүүсийг шагналаа:
-
Спортын мастерууд: Б.Марал, У.Ариунболд, Б.Маргад-Эрдэнэ.
-
Аймгийн даамын холбооны УЗ-ийн гишүүд: Ц.Цэдэвсүрэн, Ж.Цэгмэд, Я.Батмөнх, Б.Чинзориг.
Дараагийн шат: “ФИНАЛ 2026”
Энэхүү чансааны оноо цуглуулах тэмцээнүүдийн нийлбэр дүнгээр тэргүүлсэн шилдэг 20 даамчин оны төгсгөлд зохион байгуулагдах “ФИНАЛ 2026 ШИЛДЭГ ДААМЧИН” шалгаруулах тэмцээнд оролцох эрх авах юм.
“Хүүхэд бүрийн хөгжил, оюун ухааныг дэмжиж ирсэн эцэг эхчүүддээ баярлалаа” хэмээн Увс аймгийн “Онцгой хүү” даамын холбооноос онцлов.








Сэтгэгдэл үлдээх