2026 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Улаангом политехник коллежийн Инновац, эрдэм шинжилгээний баг (ЭШБ)-аас багш, ажилтнуудын эрдэм шинжилгээний ажлын чанарыг сайжруулах, арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор “Эрдэм шинжилгээ, судалгааны ажилд тулгамддаг зарим асуудлууд” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Сургалтын зорилго, ач холбогдол
Орчин үеийн боловсролын салбарт багш хүн судлаач байх шаардлага нэмэгдэж буйтай холбогдуулан зохион байгуулагдсан тус сургалтаар:
-
Судалгааны ажлын арга зүй, логик дараалал;
-
Эрдэм шинжилгээний илтгэлд тавигдах олон улсын стандарт;
-
Оюуны бүтээлийн өмч ба ашиглалт;
-
Шинжлэх ухааны ёс зүйн хэм хэмжээ зэрэг сэдвүүдээр багш нарт цогц мэдлэг олгохыг зорьсон байна.
Сургалтад салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтнүүд уригдан оролцож, өөрсдийн туршлагаас хуваалцав.
-
Т.Ганзориг (Мэргэжлийн болон техникийн боловсрол, их дээд боловсрол хариуцсан ахлах аргазүйч):
-
Сэдэв: “Судалгааны ажлын арга зүй, илтгэл бичих, илтгэлийн бүтэц”
-
Агуулга: Илтгэлийг хэрхэн зөв зохиомжлох, судалгааны асуултыг хэрхэн оновчтой тодорхойлох талаар практик зөвлөгөө өгөв.
-
-
И.Бүрэн-Өлзий (МУИС-ийн Баруун бүсийн сургуулийн Зөвлөх профессор):
-
Сэдэв: “Шинжлэх ухаан ёс зүй ба судалгааны ёс зүйн зарчмууд”
-
Агуулга: Судлаачийн ёс зүй, бүтээл хуулбарлахаас (plagiarism) сэргийлэх, оюуны өмчийг хууль ёсны дагуу ашиглах арга замыг танилцууллаа.
-
Сургалтыг Химийн багш, доктор И.Өлзийхишиг (Ph.D) чиглүүлж (модератор), Инновац, ЭШ-ний багийн 2025 оны үйл ажиллагааны тайланг танилцууллаа. Тайлангийн үеэр өнгөрсөн жилийн ололт амжилтыг дүгнэхийн зэрэгцээ 2026 онд судалгааны ажлын чанарыг шинэ шатанд гаргахад багш нарын идэвх оролцоо чухал болохыг онцлов.
Сургалтын төгсгөлд хамт олны зүгээс мэдлэг, туршлагаа харамгүй хуваалцсан зочин илтгэгч Т.Ганзориг, И.Бүрэн-Өлзий нарт талархал илэрхийлж, эрдэм шинжилгээний ажилд нь амжилт хүслээ.
Сэтгүүлч Т.Алтанминж








Сэтгэгдэл үлдээх