Монголын Спортын Наадам 2026 оны Монголын Уулчдын Үндэсний Холбооны “Мөсөнд авиралт”-ын төрөлд 8 багийн шилдэг 42 тамирчин хурд хүч, тэсвэр тэвчээрээ сорьж шилдгүүдээ шалгарууллаа.
Уулчдын Үндэсний Холбооноос зохион байгуулсан “Мөсөнд авиралт” болон “Спорт авиралт”-ын өсвөр үе, залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд Б.Пүрэвсүрэн дасгалжуулагчтай Увс аймгийн баг тамирчид амжилттай оролцож, өндөр амжилт үзүүллээ.
Тус тэмцээнд Увс аймгийн баг нийт
4 алт, 11 мөнгө, 11 хүрэл медаль хүртэж,
багийн дүнгээр тэргүүн байр эзэлж, цомын эзэн боллоо.
Улсын хэмжээний энэхүү тэмцээн нь өсвөр үе, залуучуудын дунд уул, спорт авиралтын спортыг хөгжүүлэх, тамирчдын ур чадвар, тэсвэр хатуужлыг сорин шалгах өндөр ач холбогдолтой арга хэмжээ болдог. Увс аймгийн багийн гаргасан энэхүү амжилт нь орон нутгийн спортын хөгжил, дасгалжуулагч, баг тамирчдын уйгагүй хөдөлмөрийн үр дүн гэдгийг харуулж байна.
Амжилттай оролцож, нутаг усныхаа нэрийг өндөрт өргөсөн баг тамирчид болон дасгалжуулагч Б.Пүрэвсүрэн, хамт олонд нь баяр хүргэж, улам их амжилт хүсье!








Сэтгэгдэл үлдээх