2026 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Наранбулаг суманд мөсөн сур харвааны сумын аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.
Тус тэмцээнд Улаангом, Өмнөговь, Наранбулаг, Өлгий зэрэг сумдын шилдэг харваачид оролцож, авхаалж самбаа, цэц мэргэнээ сорин өрсөлдсөн юм.
Тэмцээний дүнгээр:
-
1-р байр – Аймгийн бахлуур харваач Н.Отгонгэрэл (Өлгий сум)
-
2-р байр – Аймгийн мэргэн, спортын дэд мастер Б.Жадамба (Өмнөговь сум)
-
3-р байр – Сумын мэргэн Х.Өлзийдэлгэр (Өлгий сум)
-
4-р байр – Сумын цэцэн харваач П.Буянтогтох (Наранбулаг сум)
-
5-р байр – Сумын бахлуур харваач Ц.Эрхбаяр (Наранбулаг сум)

Тус тэмцээн нь уламжлалт сурын спортыг сурталчлах, харваачдын ур чадварыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой болж өндөрлөлөө.







Сэтгэгдэл үлдээх