Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Улаангом политехник коллеж болон барилгын салбарын мэргэжлийн багш нар хамтран уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Уулзалт, хэлэлцүүлгийн үеэр төрөөс барилгын салбарын чиглэлээр үзүүлж буй үйлчилгээ, баримталж буй бодлого, тулгамдаж буй асуудлуудыг танилцуулж, цаашид хамтран ажиллах чиглэлүүдийг тодорхойлсон юм.

Талуудын санал солилцсон гол чиглэлүүд:
-
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагуудын сургалтын болон түншлэл хамтын ажиллагаанд барилгын салбарын аж ахуйн нэгж, байгууллагын оролцоог нэмэгдүүлэх
-
Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг шинэчлэх ажилд ажил олгогчдын санал, идэвх оролцоог нэмэгдүүлэх
-
Суралцагчдыг ААНБ-д дадлагажуулах, мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх, дадлагын сургалтын явцад хяналт тавих
-
Төгсөгчдийг мэргэжлээр нь ажиллуулах, ажлын байрны аюулгүй байдлыг хангах
-
Аж ахуйн нэгжийн инженер, техникийн ажилтнуудыг “Ажлын байрны сургагч багш” сургалтад хамруулж, чадавхжуулах
-
Аймгийн ажил мэргэжлийн ур чадварын уралдаан зохион байгуулах
Энэхүү хэлэлцүүлэг нь барилгын салбарын чанартай мэргэжилтэн бэлтгэх, сургалтын агуулга болон дадлагын сургалтын чанарыг сайжруулахад чухал алхам болохыг оролцогчид онцолж байлаа.
Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар болон Улаангом политехник коллежийн хамтын ажиллагаа ирээдүйд барилгын салбарын хөгжил, мэргэжлийн боловсон хүчний чанарт эерэг нөлөө үзүүлэх юм.







Сэтгэгдэл үлдээх