Монголын Үндэсний бөхийн холбооны “Алтан цом”-ын тавдугаар тойргийн хоёр дахь өдрийн барилдаанд
“Хамаг Монгол” баг 16:9-өөр “Од Групп” багийг яллаа. Багийн гол барилдлагуудыг улсын заан Б.Бат-Өлзий, дархан аварга Н.Батсуурь тэргүүлж, нийт 16 даваа авсан байна.
“Хубилай Хаан” баг “Хүлэгү” багийг 20:5-аар илт давуу ялж, улсын арслан Ц.Бямба-Отгон тэргүүтэй бөхчүүд нийт 20 даваа авчээ.

Барилдааны дасгалжуулагчаар:
-
Хамаг Монгол баг – улсын харцага Т.Баасанхүү
-
Од групп баг – улсын заан Ц.Мягмарсүрэн
-
Хубилай Хаан баг – улсын өсөх идэр начин Н.Бүрэнбаатар
-
Хүлэгү баг – улсын заан Б.Серик нар ажиллав.
Дараагийн барилдаан 1 сарын 24-нд 14:30 цагаас “Алтан цом”-ын зургаадугаар тойргийн эхний хагас барилдаанаар үргэлжлэх юм.







Сэтгэгдэл үлдээх