Увс аймгийн мөсөн сурын аварга шалгаруулах болон Үндэсний спортын VIII наадмын анхан шатны тэмцээн 2026 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр Өлгий сумын Хар-Ус нуурын мөсөн талбайд амжилттай зохион байгуулагдлаа.
Тус тэмцээнд Увс, Ховд, Баян-Өлгий, Завхан аймгийн 60 гаруй харваач оролцож, хурд хүч, цэц мэргэнээ сорин өрсөлдсөн юм. Мөсөн сурын харваа нь үндэсний өв соёлыг хадгалах, харваачдын ур чадварыг нэмэгдүүлэх, бүс нутгийн хамтын ажиллагааг дэмжих ач холбогдолтой тэмцээн болдгоороо онцлогтой.

Зохион байгуулагчдын зүгээс хол, ойроос хүрэлцэн ирж оролцсон нийт харваачдад талархал илэрхийлж, цаашдын тэмцээн уралдаанд нь амжилт хүсэв.
Сэтгүүлч: Т.Алтанминж







Сэтгэгдэл үлдээх