Өнөөдөр “Амар байна уу-2026” сар шинийн үзэсгэлэн худалдаанд оролцогчдын БҮРТГЭЛ АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ.
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар дотоодын эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих ажлын хүрээнд Нийслэлийн жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв, Нийслэлийн Соёл, урлагийн газар хамтран жил бүр “Амар байна уу” сар шинийн баярт зориулсан өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг уламжлалтай. “Амар байна уу-2026” үзэсгэлэн худалдаа, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны цогц арга хэмжээ 2026 оны 01 дүгээр сарын 17-ноос 2026 оны 02 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.
Өнөөдөр “Амар байна уу-2026” сар шинийн үзэсгэлэн худалдаанд оролцогчдын БҮРТГЭЛ АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ.

Үзэсгэлэн худалдаанд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхэлдэг бизнес эрхлэгчид, хувь хүмүүс хүрэлцэн ирж оролцдог бөгөөд өөрийн харьяа дүүргийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвдөө хандаж БҮРТГҮҮЛНЭ ҮҮ.
Орон нутгийн оролцогчид харьяа аймгийнхаа ЖДҮ хариуцсан мэргэжилтэндээ бүртгэл хийлгэнэ.







Сэтгэгдэл үлдээх