Завхан аймагт болсон Баруун бүсийн физикийн V олимпиадад Увс аймгийн багш, сурагчид амжилттай оролцож, медалийн хур буулгалаа.
Монгол Улсын Гавьяат багш, доктор, профессор Р.Маабазарын нэрэмжит физикийн олимпиадыг 2025 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Завхан аймагт зохион байгууллаа. Тус олимпиадад Увс аймгаа төлөөлөн 2 багийн бүрэлдэхүүнтэй 2 багш, 12 сурагч оролцсон юм.
Багийн амжилт:
Тэмцээний нэгдсэн дүнгээр Увс аймгийн багууд манлайлж:
-
II байр: Т.Мөнхжаргал ахлагчтай “Увс-2” баг;
-
III байр: Д.Даваадорж ахлагчтай “Увс-1” баг тус тус эзэллээ.
Хувийн амжилт (Медальтнууд):
Олимпиадын ангилал тус бүрт сурагчид мэдлэг чадвараараа тэргүүлж, дараах амжилтуудыг үзүүлэв. Үүнд:
| Анги | Сурагчийн нэр | Сургууль | Медаль |
| 11-р анги | Д.Оюун-Эрдэнэ | Увс аймаг, 3-р сургууль | Алтан медаль |
| 7-р анги | Б.Сэр-Од | Увс аймаг, 2-р сургууль | Мөнгөн медаль |
| 8-р анги | Э.Ариунзаяа | Увс аймаг, 1-р сургууль | Мөнгөн медаль |
| 9-р анги | С.Идэржавхлан | Увс аймаг, 1-р сургууль | Мөнгөн медаль |
| 10-р анги | Т.Ганбат | Увс аймаг, 1-р сургууль | Мөнгөн медаль |
| 10-р анги | Т.Жинжийбадмаа | Увс аймаг, 1-r сургууль | Мөнгөн медаль |
| 11-р анги | А.Тэгшжаргал | Увс аймаг, 1-р сургууль | Мөнгөн медаль |
| 12-р анги | Х.Халуинболд | “Эрдмийн эхлэл” сургууль | Мөнгөн медаль |
| 12-р анги | Г.Одонжаргал | Увс аймаг, 1-р сургууль | Мөнгөн медаль |
Багш нарын ангилал:
Сурагчдаа бэлтгэн оролцуулахын зэрэгцээ багш нарын төрөлд Доржсүрэнгийн Даваадорж амжилттай оролцож, Мөнгөн медаль хүртлээ.
Увс аймгийнхаа нэрийг өндөрт өргөж, оюун ухаанаа сорьсон нийт багш, сурагчдадаа халуун баяр хүргэж, цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье!








Сэтгэгдэл үлдээх