1. МУ-ын дархан аварга Н.Батсуурийн урилгаар Рио-2016 олимпын аварга, Японы жүдоч Машү Бейка Увс аймгийн жүдогоор хичээллэж буй хүүхэд, багачуудад зориулсан долоо хоногийн сургалт, дадлага хийлээ.Олимпийн аваргын сургалтанд 150 орчим хүүхэд, багш дасгалжуулагч нар хамрагдлаа.

2. Футзалны өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн 2026 оны 1 сарын 5-аас 10-ны өдрүүдэд Увс аймгийн Спортын ордонд зохион байгуулагдлаа.Тэмцээнд 5 насны ангилалд нийт 32 багийн 280 гаруй тамирчид авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

3. “ЦАНАХҮҮ- 2026” цанын өсвөр үеийн Увс аймгийн аварга шалгаруулах тэмцээн 1-р сарын 9-10-ны өдрүүдэд Увс аймгийн Зүүнговь суманд зохион байгуулагдлаа. Тэмцээнд нийт 6 багийн 70 гаруй тамирчид оролцож байна.

4. МУГТ Ж.Даваажавын нэрэмжит чөлөөт бөхийн 2026 оны УАШТ-ий 57 кг-ын жинд Увс аймгийн Тэс сумын харъяат Батхуягийн Мөнх-Эрдэнэ аваргаллаа.

5. Увс аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн нэрэмжит 3 төрөлт тэмцээн боллоо.Тус тэмцээнд баруун 5 аймгийн ЗӨСТ болон Увс аймгийн эрүүл мэндийн салбарын нийт 290 гаруй тамирчид оролцлоо.

6.МУГТ Ж.Даваажавын нэрэмжит чөлөөт бөхийн 2026 оны УАШТ-ий 79 кг-ын жинд Увс аймгийн Өмнөговь сумын харъяат Батсүхийн Батбаяр мөнгөн медаль хүртлээ.

7. Улсын_аварга_шалгаруулах 2026 оны Өсвөр үеийн Кураш болон Бүстэй бөхийн тэмцээнд 40кг-ийн жинд ЕБ-ийн 3р сургулийн 8в ангийн сурагч А.Чингүүн Алт_Хүрэл мeдаль хүртлээ.

8. Төгсөгчдөөрөө_бахархъя-2026 үе үеийн төгсөгчдийн дунд жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “ТӨГСӨГЧДӨӨРӨӨ БАХАРХЪЯ-2026” волейболын тэмцээн 1 сарын 10-11-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тэмцээнд нийт 29 төгсөлтийн 37 багийн 300 гаруй тамирчид оролцлоо.

9.Монгол улсын Шинэ үндсэн хууль батлагдсаны 34 жилийн ойд зориулсан хүчит 64 бөхийн барилдаан 1 сарын 11-ний өдөр Увс аймгийн Спортын ордонд боллоо. Барилдаанд аймгийн арслан Г.Цоггэрэл түрүүлж, аймгийн заан О.Баярцогт үзүүрлэлээ.

10. Үндэсний спортын наадамын анхан шатны тэмцээн, Мөсний сур харвааны аймгийн аварга шалгаруулах тэмцээн Увс аймгийн Өлгий сумын Хас-Ус нууранд зохион байгуулагдлаа.

11.МУГТ Ж.Даваажавын нэрэмжит чөлөөт бөхийн 2026 оны УАШТ-ий 92 кг-ын жинд Увс аймгийн Тэс сумын харъяат Дамжингийн Батзул мөнгөн медаль хүртлээ.

12.МУГТ Ж.Даваажавын нэрэмжит чөлөөт бөхийн 2026 оны УАШТ-ий 65 кг-ын жинд Увс аймгийн Түргэн сумын харъяат Батбаатарын Батбаяр хүрэл медаль хүртлээ.

13.МУГТ Ж.Даваажавын нэрэмжит чөлөөт бөхийн 2026 оны УАШТ-д Увс аймгийн Тэс сумын харъяат Буяндалайгийн Чимгээ хүрэл медаль хүртлээ.








Сэтгэгдэл үлдээх