Улаангом политехник коллежийн хамт олон инноваци, судалгаа шинжилгээний ажлын арвин туршлагыг хуримтлуулж, сайн туршлагаа түгээн дэлгэрүүлж байна.
Увс аймгийн Стандарт хэмжил зүйн газрын 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хурлын шийдвэрээр оёдлын мэргэжлийн багш З.Хүрэлмаагийн хийсэн “Эмэгтэй монгол цамц” бүтээгдэхүүнд ТОХИРЛЫН ГЭРЧИЛГЭЭ олгосноор Улаангом политехник коллежийн Тохирлын гэрчилгээт бүтээгдэхүүний тоо 17-д хүрлээ.
Улаангом политехник коллежийн хамт олон анх 2017 оноос Бүтээгдэхүүнд өмчлөх эрх-Тохирлын гэрчилгээ авах зорилтод ажлыг эхэлсэн бөгөөд энэхүү ажил нь амжилттай үргэлжилж, 2025 оны 12 дугаар сарын байдлаар нийт 16 мэргэжлийн багш судалгаа шинжилгээ, туршилт, хөгжүүлэлт хийж, 17 төрлийн бүтээгдэхүүнийг тохирлын үнэлгээ, баталгаанд оруулж, “Тохирлын гэрчилгээт баталгааны тэмдэг бүхий, E-Mongolia цахим үйлчилгээний нэгдсэн портал санд бүртгэгдсэн бүтээгдэхүүн”-ий тоо жил бүр нэмэгдэж байна.

















Сэтгэгдэл үлдээх