Монгол Улсын гавьяат тамирчин Ж.Даваажавын нэрэмжит чөлөөт бөхийн 2026 оны улсын аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээний 79 кг-ын жинд “Сүлд” спорт хорооны тамирчин, УАШТ-ий алт, мөнгөн медальт, Увс аймгийн Өмнөговь сумын харьяат Батсүхийн Батбаяр амжилттай барилдаж, мөнгөн медаль хүртлээ. Ингэснээр тэрбээр 74 болон 79 кг-ын жинд сүүлийн гурван жил дараалан улсын аваргын финалд барилдсан тогтвортой амжилтаа баталгаажуулж байна.

Тамирчин Б.Батбаяр болон түүний дасгалжуулагч, баг хамт олонд цаашдын спортын өндөр амжилт хүсье.
Сэтгүүлч: Т.Алтанминж







Сэтгэгдэл үлдээх