Увс аймгийн өсвөрийн аварга шалгаруулах футзалны тэмцээн амжилттай зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодруулан өндөрлөлөө. Тус тэмцээнийг Увс аймгийн Биеийн тамир, спортын газартай хамтран зохион байгуулав. Тэмцээний хамрах хүрээний хувьд таван насны ангилалд нийт 36 багийн 280 гаруй өсвөрийн тамирчин гурван өдрийн турш хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр Цалгар худалдааны төв, Хязгааргүй Прогресс ХХК, Хатан хүнс ХХК, High Engineering LLC нар ажиллаж, өсвөрийн спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр орууллаа.
Сэтгүүлч: Т.Алтанминж







Сэтгэгдэл үлдээх