Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг Аймгийн Засаг даргын нэрэмжит “Авьяас” уралдаан “Ковид-19” цар тахалтай холбоотойгоор 2020 онд завсардсан ч 2021 онд цахимаар явагдаж дүнгээ гаргаснаараа онцлогтой байлаа.
Тус уралдаан нь сонгодог хөгжим, монгол ардын бүжиг, эстрад хөгжим, язгуур бий биелгээ үндэсний хөгжим, нутгийн ардын дуу, тууль, ерөөл, магтаал, исгэрээ, хөөмий, уран зураг гэсэн 7 төрлөөр зохион байгуулагдсан бөгөөд 200 гаруй хүүхэд бүтээлээ ирүүлснээс эхний 3 байр эзэлсэн шилдэг сурагчдыг тодруулж шагнал гардуулсан юм.
Ийнхүү АВЬЯАС 2021 уралдааны дүн гарахад ДЭЛХИЙН МОНГОЛ ИРГЭНИЙГ БЭЛДЭНЭ уриатай ЭРДМИЙН ЭХЛЭЛ ЕБСургуулийн сурагчид идэвхтэй оролцож дараах амжилтуудыг гаргажээ:
“СОНГОДОГ ХӨГЖИМ” ТӨРӨЛ
Нэгдүгээр байр: Б.АМАРЗАЯА /”Эрдмийн эхлэл” ЕБС-ийн 11-1 ангийн сурагч/
“ЭСТРАД ХӨГЖИМ” ТӨРӨЛ
Гуравдугаар байр: Б.БУМ-ЭРДЭНЭ /”Эрдмийн эхлэл” ЕБС-ийн 12-1 ангийн сурагч/
“ҮНДЭСНИЙ ХӨГЖИМ” ТӨРӨЛ
Гуравдугаар байр: Э.ЭНХМАА /”Эрдмийн эхлэл” ЕБС-ийн 11-1 ангийн сурагч/


АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ “АВЬЯАС-2021” ЦАХИМ УРАЛДААНЫ АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН ЭРДМИЙН ЭХЛЭЛ СУРГУУЛИЙН СУРАГЧДАД БОЛОН ХӨГЖМИЙН БАГШ А. ЦОГЗОЛМАА НАРТ БАЯР ХҮРГЭЕ.







Сэтгэгдэл үлдээх