Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг Аймгийн Засаг даргын нэрэмжит “Авьяас” уралдаан “Ковид-19” цар тахалтай холбоотойгоор 2020 онд завсардсан ч 2021 онд цахимаар явагдаж дүнгээ гаргаснаараа онцлогтой байлаа.
Тус уралдаан нь сонгодог хөгжим, монгол ардын бүжиг, эстрад хөгжим, язгуур бий биелгээ үндэсний хөгжим, нутгийн ардын дуу, тууль, ерөөл, магтаал, исгэрээ, хөөмий, уран зураг гэсэн 7 төрлөөр зохион байгуулагдсан бөгөөд 200 гаруй хүүхэд бүтээлээ ирүүлснээс эхний 3 байр эзэлсэн шилдэг сурагчдыг тодруулж шагнал гардуулсан юм.

Ийнхүү АВЬЯАС 2021 уралдаан Улсын тэргүүний цогцолбор 1-р сургуулийн сурагчид идэвхтэй оролцож дараах амжилтуудыг гаргажээ:
“СОНГОДОГ ХӨГЖИМ” ТӨРӨЛД
Хоёрдугаар байр: Б.ЦОЛМОН / Цогцолбор 1-р сургуулийн 8д ангийн сурагч/
Гуравдугаар байр: О.МЭНДСАЙХАН / Цогцолбор 1-р сургуулийн сурагч
“ҮНДЭСНИЙ ХӨГЖИМ” ТӨРӨЛД:
Нэгдүгээр байр: Б.СЭРГЭЛЭН /Цогцолбор нэгдүгээр сургуулийн 11а ангийн сурагч/
Хоёрдугаар байр: О.ОЮУН-ЭРДЭНЭ / Цогцолбор нэгдүгээр сургуулийн 8б ангийн сурагч /
“УРАН ЗУРАГ” ТӨРӨЛД
Нэгдүгээр байр: А.ХҮСЛЭН /Цогцолбор нэгдүгээр сургуулийн 8е ангийн сурагч/
Хоёрдугаар байр: Ж.ЦЭНГЭЛ / Цогцолбор нэгдүгээр сургуулийн 12б ангийн сурагч /
Гуравдугаар байр: Э.ЗАЯАЖАРГАЛ / Цогцолбор нэгдүгээр сургуулийн 10а ангийн сурагч/
“АВЬЯАС-2021” ЦАХИМ УРАЛДААНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧИД БОЛОН БЭЛТГЭСЭН БАГШ НАРТ НЬ БАЯР ХҮРГЭЕ















Сэтгэгдэл үлдээх