Сагил сум нь 1993 оны УИХ-ын 83-р тогтоолоор баталсан Дархан цаазат Цагаан шувуут уул, Үүрэг нуураар овоглосон нутаг бөгөөд дэлхийд ховордож байгаа ан амьтан аргаль, янгир ихтэй газар юм.
Сагил сумын нутагт түүхэн дурсгалт хадны сүг зураг, дүрслэл, буган чулуун хөшөө ихтэй. Дэлхийд улаан номонд орсон цоохор ирвэс, аргаль, янгир, халиу, буга 72 зүйлийн хөхтөн амьтан, 2 зүйлийн мөлхөгч, 198 төрлийн ургамал үүнээс 21 төрлийн эмийн ургамал, 396 төрлийн шувуудтай ажээ. Энэ нутгийн үзэсгэлэнт байгаль, гол мөрөн, уул ус, ан амьтдыг үзэж сонирхохоор алс холоос зорин ирэх зочид, гийчид жилээс жилд нэмэгдсээр байна.
Сэтгэгдэл үлдээх