Увс аймгийн түүхт 100 жилийн ойтой зэрэгцэн Түргэн, Сагил, Тариалан, Завхан, Малчин, Давст сумын 100 жил ой тохиож байгаа билээ. Баяр наадам өргөн дэлгэр болж наадамчин олон Монгол улс төдийгүй тив дэлхийн өнцөг булан бүрээс нутаг орноо зорин ирсээр байна. Сум бүр түүхт ойдоо өнгө нэмэн гялалзаж сүрлэг уулс, баян хангай, дэлгэр сайхан талдаа дэнж хотойтол наадаж байна.
Монгол соёл наадмаас эхэлдэг. Ахан дүүс ураг удам хуран цуглаж өв соёл, үүх түүхийг хүүрнэн сууна. Чамин ганган наадамчид, инээж наадсан аз жаргалтай харц, уяач хүүхдийн гийнгоон дуу, хурдан морьдын толгой сэжин тургилах мөч. Нутгийн өвгөд амар мэндийг эрэн хөөрөг зөрүүлж, үг үйлдэл бүрийдээ сайныг ерөөж хойч үедээ дурсамж үлдээнэ.
Салхи зөөлөн үлээхэд нутгийн үнэр хамар цоргин дүүргэж давчидсан сэтгэлийг тайтгаруулах мэт таатай. Хааяа хааяахан зөөлөн бороо шивэрч наадмын өнгийг улам сэргээнэ. Наадмын хуушуур идэхээр яарч яваа хүүгийн бор гэдэс “хурдалж үзээрэй” гэх шиг тэсгэл алдан дуу гаргана.
Монгол наадам сайхаан. Гэхдээ наадмын маргааш НАМАР гэхээр л… гуниг төрнө.







Сэтгэгдэл үлдээх