
Бэгзийн Гиваан 1948 оны долдугаар сарын 8-нд Байтаг Богдын орчмоор БНМАУ-ын дархан хилийг зөрчсөн 170 гаруй дайсантай эрэлхгээр тулалдсан 10 хилчний нэг хэмээн түүхэнд бичигдсэн байдаг. Бэгзийн Гиваан 1926 онд Увс аймгийн Өлгий суманд төржээ.1971 онд БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлигаар “БНМАУ-ын баатар” цолыг нэхэн олгосон байна. Монгол улсын баатар Бэгзийн Гивааны хөшөө Увс аймгийн төв Улаангом хотод сүндэрлэн эх орон элгэн түмнээ хамгаалан мөнхөд байршжээ.
Эх орныхоо төлөө эрэлхгээр тулалдаж хүч тэнцвэргүй тулалдаанд алтан амиа өргөсөн ч ард түмэн, зэвсэгт хүчний түүхэнд мөнхрөн үлдсэн баатар билээ.
Увс аймаг дахь хилийн цэргийн 0245-р анги Монгол улсын баатар Бэгзийн Гивааны нэрэмжит бөгөөд Эрэлхэг баатруудын хамгаалж тэмцсэн эх орон нутаг усандаа Монголын ард түмэн өдгөөг хүртэл амар тайван амьдарч байна.







Сэтгэгдэл үлдээх