УБ хотод зохион байгуулагдсан УВС АЙМГИЙН ТҮҮХТ 100 ЖИЛИЙН ОЙН хандивлагчдын уулзалтад хүрэлцэн ирсэн Дэд хурандаа, Яруу найрагч, СТА Уртнасангийн ПҮРЭВСҮРЭН үйл ажиллагааны хөтлөлтийг хийсэн бөгөөд
“Увсчууд бид бүгдээрээ бодол оюун, сэтгэл ухаан, авьяас чадвар, буян заяа зэрэг бүхий үйлээрээ нэгдэж атгасан гар шиг, сайхан МОНГОЛ ГЭР шиг байснаар 100 жилийн түүхээ тодоос тод тамгалж үлдээнэ.
Тиймээс энэ цаг үед түүхт 100 жилийн ойгоо тэмдэглэх гэж буй та бид өөрт байгаа бүхийл үнэт зүйлээ сэтгэл оюундаа маань тарни шиг шившиж байж 100 жилийн ойгоо донсолгосон сайхан хийнэ шүү. Сэтгэл маань УВС далай шигээ цалгиж байна. Манай нутгийхан эвтэй дээ, элэгтэй дээ”
хэмээн сэтгэгдэлээ хуваалцжээ.
#УВС100
Сэтгэгдэл үлдээх