Увсаймгийн түүхт 100 жилийн ойг угтсан ХАНДИВЛАГЧДЫН уулзалтуудыг ой зохион байгуулах комисс, аймгийн ЗДТГ болон нутгийн зөвлөлүүд хамтран ЭРДЭНЭТ, ДАРХАН, УЛААНБААТАР хотуудад 2025 оны 03 сарын 15-наас 03 сарын 30-ны хооронд өргөн цар хүрээтэй зохион байгууллаа.
Тухайн уулзалтуудад Увс аймгийн удирдлагууд оролцож ойн бэлтгэл ажлын төлөвлөгөөгөө дэлгэрэнгүй танилцуулж байсан бөгөөд УБ хотод болсон “БИД УВСЧУУД” нэгдсэн уулзалтад хүрэлцэн ирсэн 1000 орчим УВСЧУУДЫН төлөөлөлд хандан Увс аймгийн засаг даргын орлогч, Ой зохион байгуулах комиссын ерөнхий менежер Эрдэнэбаатарын БААТАРСАН мэндчилгээ дэвшүүлж хүндэтгэл илэрхийлээд түүхт ойдоо хүн бүр оролцож хандиваа санаа чилээх зүйлгүй илгээхийг уриаллаа.
Сэтгэгдэл үлдээх