БНМАУ-ын Алдарт сайн малчин, Тэргүүн баян Бөөрийн Иргэлд Монгол улсын Засгийн газраас 1945 онд олгосон 1000 малтны шагнал 5 хошуу малын дүр бүхий мөнгөн цар, мөнгөн хуц, агар зандан хувин, асар майхан мөн 1956 онд улсын анхны 10000 /арван мянга/ малтны шагнал болгон өгсөн таван хошуу малын цул мөнгөн цутгамал, мөнгөн цар, ган тулга одоог хүртэл нутаг ус, гал голомтдоо хадгалагдсаар байна.
1945 онд Монгол Улсын Засгийн газраас 97 хүнд “Мянгат малчин” цол олгосон бөгөөд тэднийг Увс аймгийн Наранбулаг сумын малчин Б.Иргэл 2334 толгой мал тоолуулан тэргүүлж байсан гэдэг. Б.Иргэлийн мал сүрэг 15 мянга гаруйд хүрсэн бөгөөд тэрбээр 1958 онд Наранбулаг сумын “Пеонер” нэгдлийг анх үүсгэн байгуулж, өөрийнхөө 12600 гаруй мал сүргийг нийгэмчилж байсан түүхтэй аж. Түүний үрээр Наранбулаг сум мал сүрэг арвин, малч удамтай хүмүүс хүмүүс төрөн гарах болсон.
Сэтгэгдэл үлдээх